2 метрийн гүн нүхэнд унасан 65 настай эмэгтэйд эмнэлгийн тусламж үзүүлжээ
2024/11/12
Онцгой байдлын албан хаагчид өчигдөр нүхэнд унасан хүнийг гаргаж эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.
Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багт "нүхэнд хүн унасан, гаргах боломжгүй байна" гэсэн дуудлага өчигдөр өдрийн 12:15 цагт онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.
Дуудлага мэдээллийн дагуу аймгийн аврах багийнхан очиход 65 настай эмэгтэй 2 метрийн гүнтэй нүхэнд унасан байсныг 13 минутад ажиллан гаргаж, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ.