Монголын хувцас загварын ертөнцийн хамгийн том наадам болох “Гоёл” наадмын шилдгүүдийг тодруулах гала шоу энэ сарын 23-нд “Shangri-La” зочид буудлын ballroom-д 16.00 цагаас болно.

“Гоёл” наадмаар шилдэг дизайнер, шилдэг залуу дизайнер, наадмын тусгай шагналт дизайнер, шилдэг эрэгтэй загвар өмсөгч, шилдэг эмэгтэй загвар өмсөгч, шилдэг фото модель, шилдэг загвар зохион бүтээх товчоо, шилдэг нүүр будагч, шилдэг үс засалч, мөн топ модель, гранпри шагналын эзнийг тодруулах юм.

Цахим тасалбарыг: https://ticket.mn/event/2366

Биет тасалбарыг:

  • Спортын төв ордны урд Хаан банктай байрны 5 давхар /Ticket.mn-ний оффис/
  • Shangri la mall B1 давхар М trip
  • Emart 4 салбарууд /Хэрэглэгчийн үйлчилгээний төв/

Лавлах дугаар: 99995739