Л.Энх-Амгалан: Банкуудын таргалсан, ахмадуудын турсан хоёр яг тэнцэхээр болоод байна
2024/11/20
Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонслоо.
Уг мэдээлэлд ахмад настны тэтгэврийн талаар:
- Нийгмийн даатгалын сангаас 2024 оны 09 дүгээр сарын байдлаар 420.9 мянган хүн тэтгэвэр авч байгаа ба сарын тэтгэврийн дундаж хэмжээ 795.1 мянган төгрөг байна.
- Фридрих-Эбертийн сангаас 2022 онд хийсэн “Ахмад настны нийгэм, улс төрийн оролцоо” судалгаанд ахмад настнуудын 60 орчим хувь нь тэтгэвэр барьцаалсан зээлтэй байгаа ба тэтгэвэр барьцаалсан зээлийг ихэвчлэн сургалтын төлбөр төлөх, байр, автомашин худалдан авах зэргээр ахмад настан өөртөө биш үр хүүхдэдээ зориулан авч байгаа талаар дурджээ.
- Тэтгэвэр барьцаалсан зээл нь ахмад настны амьжиргааг дэмжих бус эрхийг зөрчих, өрийн дарамтад оруулах, сарын тэтгэврээ банкны зээлийн төлбөрт суутгуулж, гар дээрээ тэтгэвэр авахгүй байх зэрэг нөхцөл нь тэднийг ядууралд өртөхөд ихээхэн нөлөө үзүүлж байна.
- Арилжааны банкууд тэтгэвэр барьцаалсан зээлийг 24 хүртэл сараар, тэтгэврийг 100 хувь барьцаалж олгож байна.
- Иймд ахмад настны нийгмийн хамгааллын баталгааг хангах хүрээнд тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 хүртэл сар болгох, Монголбанкны ерөнхийлөгчийн 2021 оны А-277 дугаар тушаалаар батлагдсан “Өр, орлогын харьцааг тооцох аргачлал”-д өөрчлөлт оруулж өр, орлогын харьцааг зохистой хэмжээнд хүргэхээр Монгол Банканд хандсан байгаа.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Идэрбат ахмад настны тэтгэврийн зээлийн асуудлыг тодруулав.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Ахмад настны тэтгэврийн зээл бол харгис тогтолцоо. Бүтэн хоёр жилийн хугацаанд гар дээрээ нэг ч төгрөг авахгүй болтол нь зээл өгдөг. Ийм зүйл монголд л байдаг юм байна. Түлэх түлээгүй, даралтын эмээ авах мөнгөгүй ахмадууд олон бий. Дэлхийд байхгүй тогтолцоог бид заавал байлгах шаардлагатай юу.
Өөртөө зориулах бага хэмжээний зээлийн эрхийг нь нээлттэй үлдээгээд бусдыг нь хаалттай байлгавал гэсэн бодол бий.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан: Ц.Идэрбат гишүүний хэлж байгаа үнэн. Нийт тэтгэвэр авагчдын 57 хувь нь доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа. Тэгсэн хэр нь тэр тэтгэврээ зээлээд авчихдаг. Ахмадуудынхаа тэтгэврийг барьцаалаад машин аваад уначихдаг, сургалтын төлбөрөө төлүүлдэг, мал, хурдан морь авчихдаг угжны хурга шиг үе байж болохгүй.
Банкууд байж болох бүх аргаар мөнгө хүүлж байна. Одоо болох юм биш үү. Банкуудын таргалсан, ахмадуудын турсан хоёр яг тэнцэхээр болоод байна.
Бид энэ дээр дүгнэлт хийхгүй бол болохгүй. Төр л юм бол үүнд оролцох ёстой.
Зочин · 2024/11/21
Мундаг шүү асуудлыг яг л онож хардаг сайд даа
Зочин · 2024/11/20
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/11/20
XALYYXN SEXSY80955877
Зочин · 2024/11/20
BOOWN XOXOJ TAWIYYLN80955877
Зочин · 2024/11/20
ANUSDI80955877