ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Монгол улс Азидаа умайн хүзүүн хавдрын өвчлөлөөр тэргүүлж байна
2024/11/20
Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх Хүний Папиллома Вирус (ХПВ)-ийн шалтгаант өвчлөл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, дархлаажуулалттай холбоотой хэвлэлийн бага хурлыг Эрүүл Мэндийн Яаманд өнөөдөр зохион байгууллаа.
Хавдрын өвчлөл ба нөхцөл байдлын талаар Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)-ийн захирал Н.Эрдэнэхүү дараах мэдээллийг хүргэлээ.
Тэрбээр хэлэхдээ "Ирээдүйд олон гэр бүл, олон залууст амьдрал бэлэглэх боломжтой сайхан үйл явдал болж байна.
Өнгөрсөн хугацаанд бид 10 гаруй жилийг алдаж, хавдраас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтаас хоцорсон.
Манай улсын хүн ам хавдрын шалтгаант нас баралт, тэр дундаа элэг, ходоод, умайн хүзүү, улаан хоолой, уушгины хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байгаа нь харамсалтай.
Одоо умайн хүзүү, элэгний вирусийн шалтгаант хавдраар дэлхийд тэргүүлдэг улс орон бараг үлдээгүй. Гэтэл бид бүхэн орчны нөлөөнөөс үүдэлтэй хавдрын шалтгаанаар амь насаа алдаж буй эмгэнэлтэй дүр зураг харагдаж байгаа.
Хавдрын нийт тохиолдлын нас баралтаараа дэлхийд нэгдүгээрт жагсаж байна. Энэ нөхцөл байдал олон жил үргэлжиллээ. Цаашид ч буурах хандлага ажиглагдахгүй байна.
Хамгийн гол нь шинжлэх ухааны нотолгоонд суурилсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой. Үүний нэг хүчин зүйл нь дархлаажуулалт мөн" гэлээ.
"Монгол улс Азидаа умайн хүзүүн хавдрын өвчлөлөөр тэргүүлж байна"
Үргэлжлүүлэн "Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эрдэмтэн, мэргэжилтнүүд өнгөрсөн хугацаанд олон эсэргүүцэлтэй тулгарсан. Гэвч энэ бүхнийг давж хуулиа батлуулснаар одоо умайн хүзүүний хавдар үүсгэгч ХПВ-ийн эсрэг дархлаажуулалтыг оруулах гэж байна.
Дэлхийн улс орнууд "Умайн хүзүүний хавдаргүй" гэдгээ зарлаж байгаа өнөө цаг үед Монгол улс Азидаа энэ төрлийн хавдраар тэргүүлж байна.
Дэлхийд тэргүүлж буй эхний таван хавдар дотор багтаж байгаа гэсэн үг.
Умайн хүзүүний хавдраар өнөөдөр 4,712 хүн өвдсөн байна. Жилд 160 хүн умайн хүзүүний хавдрын шалтгаанаар нас барж байна. Мөн 400-500 гаруй хүн шинээр өвдөж байна.
Бэлгийн замын ургацаг, үлд зэргийг үүсгэдэг үүсгэгчийн эсрэг вакцин гарган авсны үр дүнд өнөөдөр улс орнууд хүн ардаа хавдраас урьдчилан сэргийлж чадсан.
Вакцинаа жил бүр хийснээр тэдгээр улс орон умайн хүзүүний хавдар гэдэг зүйлийг ярихгүй болжээ.
Ирэх жилүүдэд энэ өвчлөлийн тоо, тархалт буурах юм байна. Үүнийг дагаад нас баралт нь буурах юм байна гэдэг тооцооллыг хэлж буй.
2030 он гэхэд тодорхой амжилтыг гаргана гэдэгт итгэлтэй байна. Энэ бүхний төлөө өнгөрсөн хугацаанд олон хүнд янз бүрээр хэлүүлэн байж нийгмийн эрүүл мэндийн төлөө зүтгэсэн эмч мэргэжилтэн, эрдэмтэд та бүхэндээ баярлалаа" хэмээн ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү ярилаа.
Зочин · 2024/11/21
Эмч хүн ийм юм яриад зогсож байгаадаа ичээч эмэгтэйчүүд эмнэлэг, эмэгтэйчүүдийн эмч нар өөрсдөө өвчтэй хүн үзээд бээлий багажаа ариутгэхгүй шууд дараагийн хүмүүсийг үзээд өвчин тараагаад байгаан бишүү аль дээрийн л ийм асуудал байсан одоо бүүр ч залхуураад нэг бээлий, нэг багажаараа өдөржин үзлэг хийдэг юм бишүү БАРАГ ЭМЧЛҮҮЛЭГЧИЙН НҮДЭН ДЭЭР ЭСТРЕЛНИЙ БАГАЖ, БЭЭЛИЙГЭЭ ХАРУУЛААД ҮЗЛЭГ ХИЙХ НЬ ЗӨВ БАЙХ ШҮҮ
Зочин · 2024/11/20
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/11/20
AND UILCHLEED80955877SEXSDEED
Зочин · 2024/11/20
TSAGN SEKSYG XUSNEER80955877SHAALTSI
Зочин · 2024/11/20
SADARTLA SEKSDI80955877
Зочин · 2024/11/20
ANUSDI80955877XUCHINDEX AXN BOOBN XXI