2024 оны өвлийн Элсэлтийн Шалгалтад бүртгүүлэгчид энэ сарын 25-наас суудлын хуваариа хэвлэж авах боломжтой
2024/11/22
2024 оны өвлийн Элсэлтийн Шалгалт арванхоёрдугаар сарын 5-8-нд зохион байгуулагдана.
Шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн хүмүүс суудлын хуваариа энэ сарын 25-ны өдрийн 09:00 цагаас хойш eyesh.eec.mn цахим хуудасны Шалгуулагчийн булангаас өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч хэвлэж авах боломжтой болно.
Шалгалтын байранд ирэхдээ бүрдүүлсэн байх баримт бичгүүд:
- Бүртгэлийн хуудас /Таны бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хаягийн “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Бүртгэлийн хуудас” хэсгийг сонгоод “Хэвлэх” хэсэгт дарж хэвлэж авна/
- Суудлын хуваарь / Шалгуулагч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хаягийн “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Суудлын хуваарь” хэсгийг сонгоод “Хэвлэх” хэсэгт дарж хэвлэж авна/
- Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
- Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг.
Зочин · 2024/11/22
ANUSN80955877