Төрийн албаны лавлагаа, тодорхойлолт Е-mongolia-д нэмэгдлээ
2024/11/29
Монгол Улсын Төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийг хөтлөх хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу төрийн албаны “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо цахим систем”-ийг хөгжүүлж, өнөөдрийн байдлаар 4432 байгууллагыг хамарсан, нийт 228820 албан хаагчийн мэдээлэл бүхий их өгөгдлийг бий болгосон юм.
Төрд байгаа мэдээллийг иргэнээс дахин шаардахгүй байх, төрийн албаны их өгөгдлийн мэдээллийг хүртээмжтэй, нээлттэй болгох чиглэлээр Төрийн албаны зөвлөл, “И-Монгол академи” УТҮГ хамтран ажиллаж, зарим лавлагаа, тодорхойлолт авах үйлчилгээг цахимжууллаа.
Төрийн албан хаагч, төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцсэн иргэд Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (E-Mongolia)-ийн вэб хуудас болон гар утасны аппликэйшн ашиглан дараах үйлчилгээг цаг хугацаа, орон зайн хязгаарлалтгүйгээр хүлээн авах боломжийг бүрдүүлж байгаа юм.
- Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтын дүнгийн лавлагаа,
- Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалт өгч тэнцэн, нөөцөд бүртгэгдсэн тухай лавлагаа
- Төрийн албан хаагчийн цалингийн тодорхойлолт
- Төрийн албанд ажиллаж буй албан хаагчийн тодорхойлолт
Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн “И-Монгол академи” УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцах үеэрээ “Төрийн албаны зөвлөлөөс төрийн жинхэнэ албан хаагчийн бүртгэл, нөөцийн мэдээлэл, цалингийн тодорхойлолтыг “E-mongolia”-аас авах нөхцөлийг бүрдүүллээ. Энэ асуудлаар заавал байгууллага, хүний нөөцийн ажилтан, нягтлан бодогчид хандах шаардлагагүй боллоо. Цаашид төрийн албан хаагч, төрийн албанд ажиллаж байсан иргэдэд зориулсан үйлчилгээнүүдийг үе шаттайгаар E-Mongolia-д нэгтгэх ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна” гэлээ.
“И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран байгууллага, платформынхоо үйл ажиллагаа, үр дүнгийн талаар товч танилцуулга хийв. E-Mongolia 2020 оны байдлаар 138 мянган хэрэглэгчтэй байсан бол одоогийн байдлаар 1,932.313 хэрэглэгчтэй үндэсний хамгийн том систем болж чадсан байна. Төрийн байгууллагуудын зарим үйлчилгээг цахимжуулснаар иргэд төрийн байгууллага руу ирж, буцах, баримт бичиг бүрдүүлэхэд шаардах цаг хугацааны болон бодит зардлыг хэмнэж байна гэлээ.
Зочин · 2024/12/01
XALYYXN SEXSYGR VANXANDI80955877
Зочин · 2024/12/01
ANUSDI80955877
Зочин · 2024/11/29
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh