Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ны ээлжит VIII их хурал“УЛАМЖЛАЛТ-ШИНЭЧЛЭЛ-ХАРИУЦЛАГА” уриатайгаар өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.

Хуралдаанаар холбооныхоо тайлан илтгэл тавьж, санал шүүмжлэл хэлэлцүүлэг өрнүүлж, төгсгөлд ММСУХ-ны шинэ ерөнхийлөгчийг сонгох юм. 

Энэ удаагийн сонгуульд Баасансүрэнгийн Нямжав, Пунцагбалжирын Энхмөнх, Дашзэвгийн Дагвадорж нарын гурван нэр дэвшигч нар өрсөлдөж байгаа билээ. 

ММСУХ нь Монголын ард түмний дунд олон зуун жилээр уламжилж ирсэн хурдан морины уралдааны хөгжлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлж, уяачдын болон унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалах зорилготой төрийн бус байгууллага. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр болж буй хурдан морины уралдааныг удирдан зохион байгуулж, уялдуулан зохицуулдаг спортын холбоо юм.