Мал эмнэлгийн ерөнхий газраас бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, болзошгүй эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, халдварын тархалтыг магадлах зорилгоор эмнэл зүйн шинж тэмдэгт суурилсан идэвхгүй тандалтын судалгаанд эрсдэл бүхий төв болон зүүн бүсийн 14 аймаг, нийслэлийн 2362 малчин өрхийг хамруулан ажиллаа.

Эдгээр 14 аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газар болон холбогдох сум, дүүрэг, тасгийн мэргэжилтэн, албан хаагчдад тандалт судалгааны тайланг танилцуулж, арга хэмжээг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө хамтран ажиллаж байна.