Дэлхийн жижиг амьтны мал эмнэлгийн холбоо (WSAVA)-ны 49-р их хурал 2024 оны 9 сарын 3-5-ны өдрүүдэд БНХАУ-ын Сүжоу хотод болж байна.

Хуралд Монголын жижиг амьтны малын эмч нарын холбооны удирдлагууд болон гишүүн эмнэлгүүдийн төлөөлөл Анд Клиник Амьтны Эмнэлэг, Сос Их Монгол эмнэлэг, Жонон Мал Эмнэлэг, Энэрэх мал эмнэлэг сургалтын төв, SOS мал эмнэлэг, UB-Vet эмнэлэг, Жаргалант Вет эмнэлэг, Сити паус эмнэлгийн эмч нар оролцлоо.

Жижиг амьтны уламжлалт эмчилгээ, дотрын өвчин, тэжээллэг, шүдний өвчин, офталмологи, ерөнхий оношлогоо, урьдчилан сэргийлэх арга зам, хавдар судлал, багажит оношлогооны аргууд, өвдөлтийн менежмент ба мэдээгүйжүүлэлт, халдварт өвчин, арьсны өвчин судлал, мэс ажилбар, нэг эрүүл мэнд, бизнесийн менежмент, жижиг амьтны салбарын манлайлал зэрэг 30 гаруй чиглэлээр хэлэлцлээ.

Дэлхийн жижиг амьтны мал эмнэлгийн холбоо (WSAVA) холбоонд дэлхийн 200,000 гаруй малын эмчийг төлөөлсөн 114 холбоо гишүүнчлэлтэй байдаг.

WSAVA-ийн үндсэн зорилго нь өндөр боловсролтой, үнэнч, хамтран ажилладаг дэлхий дахины нийгэмлэгээр дамжуулан жижиг амьтдын эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэлхий даяар сайжруулахын тулд жижиг амьтны анагаах ухаан, мэс заслын чанар, хүртээмжийг ахиулах, улмаар амьтан, хүн төрөлхтний тусын тулд арчилгааны нэгдсэн стандартыг бий болгож, бие биенээ дэмжиж явдал юм.

Хурлын төлөөлөгчддөө амжилт хүсье