ИНГЭНИЙ ФЕРМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/09/06
Ингэний сүүний кластерийн бодлогыг хэрэгжүүлэх, сүү бэлтгэн нийлүүлэх түүхий эдийн сүлжээ бүрдүүлэх” төслийн хүрээнд ингэний сүү боловсруулах үйлдвэр бүхий ингэний фермийг НҮБ-ийн ХХАА байгууллага, орон нутгийн хамтын хөрөнгө оруулалтаар “SPG” ХХК Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 2022 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна.
Үүний үр дүнд тэмээний сүүний анхны гарц 400-800 грамм байсан бол өнөөдрийн байдлаар байран маллагаанд оруулж, тэжээлийн норм шимт чанараас хамаарч 3-4 литр сүү гардаг бөгөөд боловсруулах үйлдвэрт хатаамал үйлдвэрлэж экспортод нийлүүлэх зорилт тавьж, туршилт хийж байна.
Цаашлаад орон нутгийн тэмээчдийг орчин үеийн технологид суралцах, ашиг орлогийг нэмэгдүүлэх фермерийн аж ахуй нөхцөл боломжоор хангах сургалтын төвийг байгуулахаар зорилт тавин ажиллаж байна.
Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд ингэний сүүний аж ахуйн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах Инкубатор фермийн нээлттэй өдөрлөг арга хэмжээг Өмнөговь аймгийн Даланзадгад суманд зохион байгууллаа.
Инкубатор фермийн нээлттэй өдөрлөг арга хэмжээнд 15 сумын 45 малчин өрх, тэмээчид болон аймаг сумдын удирдлага, мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцлоо.