"Өчигдөр тог тасрах үед гэртээ үлдсэн дөрвөн хүүхэд лаа барьж байгаад гал алдаж гэртэйгээ шатаж нас барсан" гэх мэдээлэл өчигдөрөөс эхлэн олон нийтийн сүлжээ орчинд тархан олны бухимдлыг төрүүлээд буй. 

Тэгвэл энэ мэдээллийг цахим орчинд хуурамч хаягаас олон группууд руу түгээжээ. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газар болон Цагдаагийн байгууллагаас тодруулахад "4 хүүхэд гэртээ галд өртөж нас барсан гэх дуудлага бүртгэгдээгүй" гэв.

Тиймээс иргэдийг мэдээллийн бат эх сурвалжуудаас мэдээлэл авахыг анхааруулж байна.