“Хувьсал” продакшн дэлгэцийн найм дахь уран бүтээл болох “Хувь заяа” уран сайхны киногоо өнгөрсөн наймдугаар сард кинотеатруудаар олны хүртээл болгосон.

Тус киног залуу уран бүтээлч Г.Бямбасүрэн найруулж, дүрүүдэд Гавьяат жүжигчин У.Уранчимэг, Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Мэндбаяр, У.Нартай, Д.Пүрэвсүрэн, М.Бадарч, Б.Баярмаа, Ч.Ганбаатар, Ц.Элбэгбаяр, П.Мөнх-Үүлэн нар тоглосон юм.

Тэгвэл энэхүү уран бүтээлийг кинотеатрт үзэж амжаагүй, үзэхээр хүлээж байгаа үзэгчид зөвхөн VOO-гээс хүлээн авч үзэх боломжтой боллоо. Тодруулбал, “Хувь заяа” уран сайхны кино “VOO cinema”-гийн “Монгол кино” цэсэнд оржээ.