Төрийн өмчит компанийн ажилтнуудын сарын дундаж цалин гурван сая төгрөг байна
4 цагийн өмнө
Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудын голч цалин хоёр сая төгрөг байгааг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв.
2024 оны гуравдугаар улиралд ажилтнуудын дундаж цалингийн нэрлэсэн индекс 2020 оноос хоёр дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 38.8 хувиар өсжээ.
Дундаж цалинг салбараар нь авч үзвэл уул уурхай, олборлолт хамгийн өндөр цалинтайд тооцогдож байна. Энэ салбарт ажиллаж буй хүмүүсийн дундаж цалин 5.2 сая төгрөг байгаа бол үйлчилгээний салбарынхан 1.6 сая төгрөгийн цалинтай байгаа нь хамгийн багад тооцогдохоор байгаа юм.
Харин ажилтнуудын сарын дундаж цалинг байгууллагын хариуцлагын хэлбэрээр нь харвал хамгийн өндөр нь төрийн өмчит компаниуд. Төрийн өмчит компанийн ажилтнуудын сарын дундаж цалин гурван сая төгрөг байна.
Зочин · 4 цагийн өмнө
SHAALTS TANILTSD80955877XALYYN
Зочин · 4 цагийн өмнө
TSAGN AXN NRT SEKSYGR80955877