Нийслэл хотод өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 31-ний 10:30 цагийн байдлаар Нэгдүгээр хороолол орчмоор агаар маш их бохирдолтой байгаа бол Толгойт, МҮОНРТ, Цахилгаан станц орчмоор их бохирдолтой байна.

Агаарын чанарын индекс 401-500 буюу маш их бохирдол нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тул хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийж гэртээ байх эсвэл цэвэр агаарт салхинд гарах, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр авто замаас хол байх, амны хаалт зүүхийг зөвлөлөө.