Бага ангиудын хичээлийн төрлийг цөөлж, ЕСӨН хичээл үзнэ
өчигдѳр
Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлт үе шаттайгаар хийгдэж байна. Эхний ээлжид бага ангиудын хөтөлбөрийг шинэчлэн, сурах бичгийг боловсруулж байгаа юм.
Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр "Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэн дээр 1-2 дугаар ангийн ерөнхий хөтөлбөрийг гараад, сурах бичгийн тохирцыг тааруулах ажил явагдаж байна. Бага сургууль есөн хичээл үзэхээр болж, цөөрч байгаа. Мөн гуравдугаар ангиасаа Англи хэл, Компьютерын ухаан гэж хичээл үзнэ. Хоёрдугаар ангиас нь Унших бичиг оруулна.
Хөтөлбөр, сурах бичиг шинээр боловсруулах ажил нь Боловсролын ерөнхий хуулиар заасан хугацаандаа хийгдэж байгаа. Энэ жилээс суурь боловсрол буюу 6-9 дүгээр анги, ахлах буюу 10-12 дугаар ангийн хөтөлбөр, сурах бичгийн суурь судалгааг эхлүүлнэ.
Шинжлэх ухааны үндсийг тавьдаг суурь боловсрол дээр бий. Хими, Физик, Биологи, Математик учир зайлшгүй орно" гэв.
Харин сурах бичигт зохиогчийн эрх зөрчиж, зураг оруулсан гэх асуудалд салбарын сайд нь "Нэгдүгээр ангийн сурах бичгийн 70 орчим хувь нь зураг байдаг. Зураг бол сурах бичгийн амь нь гэсэн үг. Үүнд мэргэжлийн зураачдыг ажиллуулах төсөв мөнгийг шийдэж байгаа. Туршилтаар тохирцыг нь шалгахаар 27 сургуульд хэрэглүүлж байгаа сурах бичигт тийм зүйл гарсан нь үнэн. Интернэтээс татсан зураг гэх мэт зүйл нь бүх сурах бичигт байхгүй болно. Зохиогчийн эрхтэй, монгол зураачийн зурсан зургууд байх болно" гэх тайлбарыг өгөв.
Зочин · 54 минутын өмнө
Одоо 6 хичээл байгаа юм биш үү? Мат, МХэл, БТамир, ХОрчин, ДХөгжим, Зураг.
Зочин · 23 цагийн өмнө
AXN XALYYTSSN OWORT80955877
Зочин · 23 цагийн өмнө
TSAGN XNAGCH80955877
Зочин · өчигдѳр
38DSH ERCHUUDD ANUSDD XUCHINDI80955877
Зочин · өчигдѳр
AXN XUSNG BOOBN TGN80955877