ТӨРӨЛТ ОЙРТОЖ БАЙГАА ШИНЖ ТЭМДЭГ
2014/08/13
ТӨРӨЛТ ОЙРТОЖ БАЙГАА ШИНЖ ТЭМДЭГ:
Төрөлт эхлэхээс 10-14 хоногийн өмнө хүүхэд доошилж, амьсгалхад чөлөөтэй бие хөнгөрсөн мэт сэтгэгдэл төрөх
Ууц нуруугаар чилж өвдөх
Ойр ойрхон шээс хүрч, шөнө босч шээх
Хэвлийн доод хэсгээр чангарч бага зэрэг базлалт өгнө.
ДУНШИЛТ БУЮУ ХУУРАМЧ БАЗЛАЛТ
Энэ үед таны умайн хүзүү зөөлөрч богиносож байдаг. Зарим эмэгтэйчүүдэд энэ үед биений юм ирэх үеийнхтэй төстэй агшилт ажиглагдана. Зарим үед базлалт харьцангуй хүчтэй, өвдөлттэй арваас хорин минут тутамд илэрч болдог.Үүнийг та жинхэнэ төрөлт эхэллээ гэж ойлгож магадгүй. Гэвч базлалт удаан үргэлжлэх, хүч нь нэмэгдэх, ойрхон зайтай болох зэрэг шинж тэмдэг илрэхгүй байх. Дуншилт нь жигд давтамжгүй, хүч султай, хөдлөх болон биеийн байрлал өөрчлөгдөх үед намдаж арилдаг онцлогтой.
УМАЙН ХҮЗҮҮ ЗӨӨЛРӨХ
Төрөлт эхлэхээс хэд хоногийн өмнөөс дуншилт буюу хуурамч базлалтын нөлөөгөөр умайн хүзүү зөөлөрч нимгэрч нээгдэхэд бэлтгэгддэг.
ЦУСАРХАГ ЯЛГАДАС БОЛОН САЛИА ГАРАХ
Төрөх хугацаа ойртох үед бага хэмжээтэй өтгөн салиархаг ялгадас гарч болно. Энэ бол сүүлийн найман сарын турш умайн хүзүүг таглаж халдвар орохоос сэргийлж байсан зүйл бөгөөд умайн хүзүү төрөлтөнд бэлтгэгдэж байгааг илтгэнэ.Үүний дараа хэд хоногт үтрээний шүүрэл нэмэгдэх болно. Салиа бага зэрэг хүрэн бор болж ирдэг бөгөөд үүнийг цусархаг ялгадас гэдэг.
УРАГ ОРЧМЫН ШИНГЭН ГАРАХ
Ураг орчмын шингэн гэхээр гайхах хэрэггүй, хүүхэд маань эхийн хэвлийд усан орчинд байж байдаг гэдгийг санах хэрэгтэй. Ихэнх эмэгтэйчүүдэд ус гарахын өмнө жигд базлалт ажиглагддаг бол зарим нь базлалтгүйгээр шууд гарч болдог. Тэр нь гадуураа бүрхүүлээр хучигддаг ба бүрхүүл нь хагарах үед таны үтрээнээс шингэн зүйл урсаж гарна. Энэ нь гэнэт их хэмжээгээр гарч болохоос гадна багаар шүүрч гарч болох тул та сэжигтэй шинж илэрвэл эмч эсвэл эх баригчтай холбоо барьж зөвлөгөө аваарай.
Зочин · 2016/10/08
Сайн байна уу миний төрөх сүүлийн хугацаа 10/27нд юмаа гэтэл 2 хоногийн өмнөөс хэвлийгээр хөндүүрлэж явахад нилээн зовиуртай болоод байна бас доошоо бага багаар шингэн зүйл гарч байгаа юуных юм бол төрөлт ойртсон гэсэн үгүү
Зочин · 2015/03/10
Салиа гарснаас хойш хэд хоногийн дараа төрөлт явагдах вэ
Зочин · 2014/08/21
Зочин · 2014/08/17
fck sht
Зочин · 2014/08/14