Даяаршиж буй өнөөгийн нийгмийн бүхий л салбарт хүний нөөцийг зөв бүрдүүлэх, сонгох, урамшуулах хийгээд дахин сургах сургалтын хөтөлбөрийн ач холбогдол үнэ цэнэ өдөр ирэх тусам өсч байна. Цаг үеийн шалгарлаар менежментийн шинжлэх ухааны хөгжил хурдацтайгаар урагшилж буй өнөө үед дэлхийн боловсролын тэргүүлэгч орон Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Төрийн удирдлагын болон Худалдаа удирдлагын институтын асуудалд суурилсан сургалтын (PBl mode) хөтөлбөрт түшиглэн бизнесийн бүх талын захиалгат сургалтыг Монголын Рояаль Академи, Рояаль Олон Улсын Дээд Сургууль нь аж ахуйн нэгж байгууллагуудын хэрэгцээнд тохируулан хүргэж байна.

Рояаль Академи, Рояаль Олон Улсын Дээд Сургуульд АНУ, Их Британи, БНЭУ, Нигери, ХБНГУ, ОХУ, Монгол улсын шилдэг мэргэшсэн сургагч багш нар эрдэм мэдлэгээ түгээн ажиллаж байна. Мөн 2010 оноос хойш тус Академи АНУ, Их Британи, ХБНГУ-ын сургуулиудтай хамтын ажиллагааны хүрээнд сургагч багш нарыг урьж, байгууллагын дээд, дунд, анхан шатны менежерүүдэд зориулсан богино хэмжээний сургалтуудыг улирал тутам зохион байгуулсаар ирсэн билээ.

 


Рояаль Академиас зохион байгуулдаг эдгээр сургалт нь хувь хүнд чиглэгдсэн, хувь хүнийг хөгжүүлэх, тэдний хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой бөгөөд албан байгууллагад дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн байдаг. Суралцагчдыг бизнесийн зорилгодоо хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх бүтээлч, практикаар нотлогдсон зарчимд тулгуурлан сургалтаа явуулдаг бөгөөд тухайн байгууллагатай хамтран ажиллахдаа байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцэхүйц захиалгат сургалтыг явуулж байна.


Энэхүү сургалтын үед ажилтнаас ажилтанд, менежер ажилтантайгаа ажиллахад анхаарах олон сонирхолтой зөвлөгөө арга замыг ойлгуулж, илүү бүтээмжтэй, илүү ашиг орлоготой ажиллахад чиглэгдэх сургалтыг зохион байгуулахад онцгойлон анхаарч байна.
Рояаль Академи нь   хувь хүмүүсийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн захиалгат сургалтыг явуулдаг учраас сургалтын хэлбэр, агуулга, зарчим, үргэлжлэх хугацааны хувьд сонголттой бөгөөд сургалтын зарчмын хувьд удаан хугацааны турш харилцан холбоотой ажиллахыг зорьдог юм.