Онцгойгийнхоос онц ноцтой хэрэг тасрахаа байлаа...
2014/09/09
Сүүлийн үед ОБЕГ-т хариуцлагагүйн “өвчин” даамжирч, онцгой албанд хүний амь эрсэдсэн ноцтой хэргүүд шил дараалан гарч олныг байнга түгшээх боллоо.
Тухайлбал, 2012 оны 11 дүгээр сард Сэлэнгэ мөрөнд гэгээн цагаан өдөр мөс тасарч урссан эх, хүү 2-ын амийг аварч чадаагүйгээс Дуламдоржийн ажлын хар түүх эхэлсэн байдаг. 2012 оны 8 дугаар сард Дорнод аймагт гарсан түймэрт дөрвөн албан хаагч амиа алдсан, 2013 оны 5 дугаар сард Архангай аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврагч Э нь Аврах салбарын дарга Мөнгөншагай гэгчийн хувийн орон сууцан дээр ажиллаж байгаад юманд даруулж амь насаа алдсан, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах 61 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч Б нь 2013 оны 5 дугаар сард бууны ослоор нас барсан, 2014 оны 4 дүгээр сард Өмнөговийн ОБХ-ийнхэн Дундговь аймгийн нутагт мотоцикльтэй явж байсан 3 иргэнийг машинаараа дайрч хоёр хүний амийг бүрэлгэж, нэг хүнийг эрэмдэг зэрэмдэг болгосон, 2014 оны 7 дугаар сард Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын шатахууны агуулах шатаж, хүний амь хохирсон, Хэнтий аймгийн Бор-өндөр сумын Аварах-гал унтраах ангийн салааны захирагч залуу 2014 оны 8 дугаар сард Хэрлэн мөрөнд живж амь насаа алдсан, , Аврах тусгай ангийн албан хаагч О нь хувийн компанийн барилга дээр ажиллаж байгаад төмөрт цохиулж хөдөлмөрийн чадвараа алдсан, 2014 оны 9 дүгээр сард Багануур дүүргийн Онцгой байдлын албан хаагчид зам тээврийн ослоор амиа алдсан зэрэг ноцтой хэргүүд ар араасаа хөвөрсөөр.....
ОБЕГ-ын удирдлага албан ажлаа ч явуулах чадвараар дорой. Сүхбаатар аймгийн Онгон сумын ганц хот айлын үхэр сүрэгт 1 дүгээр сарын 27-нд илэрсэн шүлхий өвчнийг тэр дор нь хорио цээрийн дэглэм тогтоож, тархалтаас урьдчилан сэргийлж чадаагүйн улмаас уг өвчин 3 аймгийн 14 суманд тархаж, 3454 үхэр, бог малыг устгасны өртөг, зардал, малын үнэлгээ, шүлхийн вакцин, ажилласан хүмүүсийн цалин хоол, тээврийн хэрэгсэл, шатахуун гээд нийт 20 гаруй тэрбум төгрөг буюу 20 цэцэрлэг барихад хүрэлцэхүйц хөрөнгийг ОБЕГ салхинд хийсгэсэн. Энэ өвчин гарсан тэр үед ОБЕГ-ын дарга Дуламдорж Засгийн газарт мэдээлж яаралтай арга хэмжээ авахын оронд БНСУ-д эмчлүүлж байгаа намынхаа даргатай золгохоор явсан байжээ. Ингээд хамгийн хачирхалтай нь Улсын онцгой комиссын 2014-04-02-ны өдрийн хуралдаанаар зүүн гурван аймагт гарсан шүлхий өвчний тархалтын нөхцөл байдал, авсан арга хэмжээний үр дүн, цаашид шийдвэрлэх асуудлуудын талаар хэлэлцэж, улсад их хэмжээний хохирол учруулсан сайд, дарга нарт хариуцлага тооцохын оронд “Малчдыг хариуцлагажуулах шаардлага”-тай байна гэсэн ичгүүртэй шийдвэрийг гаргасан байна.
Дээрх ноцтой хэргүүд гарсан Дархан-Уул, Өмнөговь аймгуудын ОБХ-ийн дарга нар нь МАХН-аас томилогдсон Зоригоо, Буяндэлгэр гэх хүмүүс юм байна. Эдгээр хүмүүс нь Шадар сайд, ОБЕГ-ын дарга болон МАХН-ын хамгаалалтад байдаг учраас ямарч хариуцлага хүлээдэггүйгээр үл барам гарсан хэргийг нам дараад өнгөрдөг байна.
Онцгой байдлын алба садан төрлийн алба болж Тэрбишдагва Дуламдорж хоёрын ургийн бичиг мэт болсон тухай бодит баримт саяхан хэвлэл мэдээлээр цацагдсан. Одоо улсын онцгой байгууллагыг Тэрбишпагва гуай яаж улс төржүүлж байгаагийн нотолгоог МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба Бага чуулган дээрээ тавьсан улс төрийн илтгэлдээ: “Бид намынхаа гишүүдээс 59-ийг нь ОБЕГ-т, есийг нь МХЕГ-т, долоог нь ЭМЯ-нд, гурвыг нь ТЕГ-т, 42-ийг нь ГЕГ-т, 17-г нь Худалдан авах үйл ажиллагааны газарт ажилд оруулсан” хэмээн хээв нэг сайрхсанаас үзэж болно. Мөн Д.Тэрбишдагвын “шахсан” хамаатан садан, нутаг нуга, танил талын гэх тодотголтой 110 гаруй хүн ОБЕГ болон түүний харъяа салбар нэгжүүдэд ажилд орсныг ОБЕГ-ын хамт олон гэрчилж байгаа юм.
Дээр өгүүлсэн бүхнийг нэгтгэн дүгнэвэл, ОБЕГ Тэрбишдагвын “ТБД”-ийн охин компани болж байгаа гэхэд хилсдэхээргүй болжээ.
Засгийн газарт ухаалаг сэлгээ хийхээр өчигдөрхөн амласан Ерөнхий сайдын сонорт үүнийг хүргэж шийдвэрийг нь харах л үлдлээ.
Б.Зоригт
Зочин · 2014/09/11
dulamdorj metiin yu ch medkuu nuhduud udirdaad ehleheer dampuu bolj ehlehees yah ve
maxn · 2014/09/11
namiin ner barisan sh dee terbishdavga iin ohin xxk gej unen heljee ooriihh ni torsin ah Purevdaavuu ni zovloh geed naad yugaa ch medehgui ***** Dulamdorjiig udirddag ni hudlaa yumuu hariutslaga tootsoh uldlee sh de
Зочин · 2014/09/10
Өмнөговийн онцгойн дарга буяндэлгэр чин зөнөсөн өвгөн яаж тийм уймраа өвгөн одоо ажил хийж чадах юм бэ чадалтай залуучуудыг гаргаачээ зайгаа тавих хэрэгтэй шдээ
Зочин · 2014/09/10
ontsgoi baidliin gazriin hurgan darga nar murdusuuruu hun dalailgj hool und buudal benzenee hiilgej avaad yavdg shdee ter humuustee anhaarlaa handuulah heregtei shdee naana ni tegehed engiin ontsgoin ajilchid ami nas amidralaaraa hohirood l daanc uruvdmuur yumdaa
Зочин · 2014/09/10
хөөрхий ****** тайлаагчдыг явахаас нь өмнө газар доогуур ортол нь дарамталж байсан НОБГ-ын удирдлагуудыг хариуцлагад татах хэрэгтэй. өөрсдийнхээ хүнийг оронд дарга болгохын тулд уг арга хэмжээг зохион байгуулсан нь үнэн байна.
Зочин · 2014/09/10
багануурын обх-ийн албан хаагчдын үхэлд онцгойгийн удирдлага буруутай. хариуцлага тооцох хэрэгтэй.
Зочин · 2014/09/10
ОБЕГ бүүр дээш гарахаа больжээ. мэргэжлийн бус хүмүүс л байгуул**********р ингэж тоглодог юм даа эрхэм ерөнхийлөгч өө? эрхэм их хурлын даргаа? эрхэм ерөнхий сайд аа?
Зочин · 2014/09/10
ЭНЭ ОБЕГ-Т ГАНЦ ДУЛАМДОРЖ БИШ МАШ ОЛОН БҮТЭХГҮЙ НӨХӨД БАЙГАА. ТЭРБИШДАГТӨРСӨН АХ ПҮРЭВДААВУУ, УЛСЫН НӨӨЦӨӨР НААДАГЧ БАТБИЛЭГ, ДАРГА БОЛЖ ТОГЛОГЧ ДАРЬСҮХБААТАР ГЭХ МЭТ
Зочин · 2014/09/10
Tatbariin gazraar bvvn ***haanii orontsogyyd baigaa shvv
zochin · 2014/09/10
gants ene gazar bish bygd l iim boloo bis dee busad yam gazar aimag dyyrgyyd bygd l iim baigaa
Зочин · 2014/09/10
Нөгөө Тэрбишдагвын дэгтэй монгол гээд том илтгэл тавиад шоудаад байсан нь юу болсон? Ийм л шоучин байж таараа. Өөрийнхөө хирийг мэдэж ярихад яадаг юм бэ?
Зочин · 2014/09/10
Юун Туламдорж ве? Дуламдор биздээ. Зайлуул мэргэжлийн бус хүнийг намгээч нь шахааар хэцүү л байдаг байлгүй дээ.
Зочин · 2014/09/10
ЭНЭ НӨХӨР ТУЛАМДОРЖИЙГ ЗАЙЛУУЛААЧЭЭ.
Зочин · 2014/09/10