Богино хугацааны визийг өнөөдрөөс олгоно
2015/08/10
Монгол улсын Ерөнхийлэгч Ц.Элбэгдож өнгөрсөн тавдугаар сард Япон улсад ажлын айлчлал хийх үеэр тус улсын Ерөнхий сайд Ш.Абэ энгийн паспорт эзэмшигч Монгол Улсын иргэдэд "Богино хугацааны олон удаагийн виз" олгох болсон тухайгаа мэдэгдэж байсан билээ.
Тэгвэл Япон улсын Засгийн газар "Аялал жуулчлалыг дэмжин улс орноо хөгжүүлэх" бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэх, мөн Монгол Улсын Засгийн газраас тавьж байсан удаа дараагийн хүсэлтийг харгалзан үзэж өнөөдрөөс Монгол Улс дахь Элчин сайдын яамаараа дамжуулан “Богино хугацааны олон удаагийн виз” олгож эхлэхээр боллоо.
Энэхүү визийг Монгол улсын иргэдэд 3 жил хүртэлх хугацаатай /нэг удаа 15 хоног/ олон удаагийн виз авах боломжтой юм.
Х.Даваа