Хорт хавдартай асаргаанд орсон хүнийг хориод байна ХУУЛИЙНХААН
2015/08/19
Таны харж байгаа энэ эмэгтэйг Налжирмаа овогтой Мөнхчимэг гэдэг бөгөөд тэрбээр тархины хорт хавдартай болох нь Хавдар судлалын төвийн шинжилгээгээр тогтоогджээ. Улмаар хорт хавдраа авахуулахаар багын найз Б-гээс 20 гаруй сая төгрөг зээлж, Энэтхэг улсад хагалгаа хийлгэсэн ч амжилтгүй болж, 14 хоногийн дотор хавдарын эд эс нь дахин ургасан байна.
Түүнийг эх орондоо ирээд удаагүй байхад нь багийн найз Б нь цагдаагийн байгууллагад залилан хийсэн утга бүхий өргөдөл өгчээ. Баянгол дүүргийн шүүхээс Налжирмаа овогтой Мөнхчимэг нь бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн 148.4 дүгээр зүйл ангиар ял оноож, 30 сая төгрөгийн торгууль, 10.1 жил жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргажээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталжээ. Улсын дээд шүүхэд гомдлоо гаргасан ч ямар нэгэн сураг ажиг хариу ирээгүй байна.
Уг нь Н.Мөнхчимэг шоронд орохоосоо өмнө Хавдар судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж, тус газрын мэргэжлийн эмч нар хорт хавдартайг нь оношилж, дүгнэлт гаргасан байдаг аж. Эрүүл мэндийн сайдын 2007 онд гаргасан тушаалаар хорьж болохгүй хүнд өвчтэй хүмүүсийн жагсаалтад орсон өвчтэй ч шүүх бүрэлдэхүүн түүнийг авч хэлэлцээгүй байна. Тэрээр шүүх бүрэлдэхүүнд “Би өөрийгөө эмчлүүлж, хүүдээ эрүүл харагдах гэж л мөнгө зээлсэн” гэдгийг учирлан зээлсэн мөнгөнийхөө хүү алдангийг төлөөд явж байснаа ч нотолсон байдаг. Гэвч шүүх харгалзан үзээгүй байна.
Өнөөдөр тэрбээр хорих 407-р ангид л эдэлж байгаа бөгөөд босож чадахгүй хүмүүсээр түшүүлж явдаг нэг нүд хараагүй болсон байна. ХӨСҮТ-ийн мэргэжлийн эмч нарын хортой хавдартай гэсэн оношилсоор байхад хорих ангийн эмнэлэг нь хоргүй хавдар гэсэн дүгнэлт гаргаад, хорих ялаас чөлөөлөгдөх боломжгүй болгоод байгаа болохоор суллагдах боломжгүй болчихоод байгаа юм.
Түүний хувьд Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхээр хангаад өгөөч гэсэн хүсэлттэй байгаа аж. Н.Мөнхчимэг “Би өмгөөлөгчтэйгээ шүүх хуралд ормоор байна. Намайг амьдаар минь цаазалчихаад байна. Тэртэй тэргүй би 10 жилийн хорих ял дийлэхгүй. Өршөөлд ч хамрагдахгүй. Би хүүдээ л амьд очихыг хүсч байна” гэдгийг хэлж байсан юм.
А.Баярмаа
Зочин · 2015/08/20
Yasan hun chanargui naiz be shorond horiloo geed munguu abch chadah uu uvchin gedeg chin heniig ch yalgahgui shtee .Manai ene shuuhiihen arai bishee
Зочин · 2015/08/20
toriin tomchuud ulchiin xorongiig xeden daxin ix 100,200 terbumaar ...geed terbumaar idej bayajij xoljij bna shdee .ted nariigaa shorond xii !!! Iadarcan xyniig gargaach ee!!!
ingej bodoj bna · 2015/08/19
yasan uruwdultei yum be nz ni medeej ogt bolomjgvi baitlaa mungu zeelexkv shv de ... xvnd uwchtei xvnd xeterxii xandsan bna shde exleed emchlvvlj baij daraa ni shvvx erxee bas zurchsun bna xuulia deedlex estoi ch xvnii erx gej xaana bnaa ..bid Chin dendvv tsuuxuulxenee shv de gol uchriig ni medkv ch ilt ilerxii uwchtei xvniig gomdmoor xatuu yuma
Зочин · 2015/08/19
huuli bol huuli.buh shat ne ingej shiidsen bol huuliin daguu l yavsan bgaa. ovdloo geed hunii nasaaraa tsugluulsan horongiig oortoo zavshij bolohgui bhaa. ene niitlel neg taliig haruulsan niitlel bna.zov uneniig niitleech.
Зочин · 2015/08/19
honog baga uldsen baigaa shdee..ydaj huuheduudtei baih tsag hugatsaag buu homoslooch.!!!!
Зочин · 2015/08/19
Монгол улс чинь яачихаад байгаа юм бэ? Наад шшүүгч нар чинь өвчин хавдар тусахгүй хүмүүс юм уу? Харваас ийм зовлонтой хүнийг нэмж тамалж байдаг. Найз нь ч гэж найз.
Зочин · 2015/08/19
za bolil doo, harsaar baital ovchtei hun bn sh de, ooriinkhoo ovchinii toloo l mongo zeelsen bn shd ee, zeeluulsen hun ni yamar hun chanargui hun be? huulinhan ch gesen yu hiideg humuus be? Medeej hen ch harsan ovchin ni todorhoi bn sh dee, gargaj huutei ni uulzuulaachee
Zochin · 2015/08/19
Manai xuuli iim zavxarsan sh de.odoo yanaaaaaaa
Зочин · 2015/08/19
huuliihan erooosoo bolhguineeeeee yaah veeee