С.Одонтуяа гишүүн Д.Дагвадорж, хийлч Дээгий, УИХ-ын гишүүн М.Зоригт нарыг “Хог bucket challenge”-д дуудлаа
2015/08/21
Сүүлийн үед фэйсбүүкт идэвхтэй өрнөөд байгаа “Хог bucket challenge” аяны хүрээнд УИХ-ын гишүүн С.Одонтуяад дуудлага ирсэн. Хэрвээ 3 шуудай хог түүсэн бол зургаа өөрийн фэйсбүүк хуудаснаа оруулах ,амжаагүй болон хогоо түүгээгүй тохиолдолд ТҮК-ийн гурван ажилтанд тус бүр 20 мянган төгрөгөөс доошгүй үнийн дүнтэй үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн бэлэглэх дүрэмтэй. Тэгэхээр нэг шуудай хог нь нэг хүний бэлэгтэй тэнцэж байна гэсэн үг.
Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа БГД-ийн нутаг дэвсгэрээр явж хогтой газар хаана байгааг судалж үзэхэд “Хоггүй дүүрэг цэмцгэр Баянгол” зорилтыг амжилттай хэрэгжүүлж, хогныхоо асуудлыг бараг бүрэн шийдсэн байна. Тэрээр БГД-ийн иргэд болон тохижилт үйлчилгээний “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ийн хамт олноор бахархаж байгаагаа хэлсэн юм.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа 2015.08.12-ны өдөр БГД-ийн ТҮК-ийн нийт ажилчидтай уулзалт хийж бэлэг гардуулж, өдрийн хоол хамт идлээ. Аяны журмын дагууТҮК-ийн 3 ажилтанд бэлэг гардуулах ёстой байсан ч өнөөдрийн уулзалтаараа БГД-ийн ТҮК-ийн 83 ажилчдад Монголд үйлдвэрлэсэн тэмээний ноосон нурууны бүс бэлэглэлээ. УИХ-ынгишүүн С.Одонтуяа “Хүмүүсийг дулаан хөнжилдөө унтаж амарч байхад үүрийн жавартай өвлийн хүйтэнд цас цэвэрлэж зогсдог. Өвлийн өглөөний хүйтэнд ядаж нуруунаас дулаан байг гэж бодож энэ бэлгийг сонгосон” гэдгээ хэллээ.
Уг тэмээний ноосон нурууны бүсийг хийсэн үндэсний үйлврлэгчид маань манайх “нэг өдрийн дотор ийм их борлуулалт хийсэндээ маш их баярлаж байна” гэснийг уламжилсан. Тэрээр мөн “Хог bucketchallenge” аяныг анх санаачилсан болон, дэмжсэн бүх хүмүүст талархаж байгаагаа илэрхийлэн хоггүй цэвэрхэн байхад иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг онцолсон юм..
Дээрх аяны хүрээнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа Асашёорюү Дагвадорж, УИХ-ын гишүүн М.Зоригт, хийлч Ч.Дэлгэрцэцэг/Дээгий/ нарыг “Хогbucket challenge” аянд нэгдэх дуудлага хийлээ.
Зочин · 2015/08/21
hoorhii doo ene door neg nohor yu bichiwee .eh ornoo zarj bgaa elbeg dorjoo songood bai udahgui gazar nutaggui bolno
BGD-iin songogch Nymjav. · 2015/08/21
Erdene gishuunii dalbaan dor l yvaad baidag bolohoos,ene huuhenii hiisen ajiliig bi l medehgui yum baina. Uulzah geheer bie toloologchtoi uulz geed tomorood baidag.Utasaar yrih geheer er holbogdohgui .Ene huuhen bol odoo bolson baihaa.
Зочин · 2015/08/21
АРД ИРГЭД ЭЭ ЯАЖ Ч ЯДАРСАН ДЭЛХИЙН ТҮҮХЭНД БАРАГ ГАРААГҮЙ ЦУСТ АЛЛАГА ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН М.А.Н БУЮУ М.А.Х.Н-ЫН УЛААН ХАМГААЛАГЧ Л БИТГИЙ БАЙГААРАЙ. СҮХ БААТАР, БОДОО,ДАНЗАН НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУДАЖ АЛЧИХААД ТЭДИЙ БАЙГУУЛСАН М .А Н-ЫГ УСТГААД М.А.Х.Н ГЭГЧИЙГ БАЙГУУЛААД ТЭДНИЙГ ӨӨР ХҮН АЛЖ БАЙГАА КИНО ХИЙЖ АРД ИРГЭДИЙН УУРАГ ТАРХИЙГ ХОРДУУЛЖ ӨӨРСӨДДӨӨ ИТГҮҮЛЭН ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН. ХАЛХ ГОЛЫН ДАЙНД НАС БАРСАН ОРОС,МОНГОЛ , ЯПОН ЦЭРГҮҮДИЙН ТОО НИЙЛЭЭД Ч 30000 ХҮРЭХГҮЙ. ТИЙМ ЦУСТ АЛУУРЧИН М.А.Н-ЫН УЛААН ХАМГААЛАГЧДЫГ ШУДРАГА АРИУН БАЙЖ МАГАЛГҮЙ ГЭЖ ИТГЭЖ БАЙНА УУ? ӨНӨӨДӨР Ч УРЬД ӨМНӨХ ШИГ ЭЭ АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙ Г ХОРДУУЛААД БУСДЫГ ГҮТГЭН ДОРОМЖЛООД БАЙЖ БАЙНА. 88583399 Ш,Ү ХӨДӨЛГӨӨН