Өчигдөр 161 согтуу жолооч саатуулагджээ
2015/08/22
2015 оны 8 дугаар сарын 21-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 406 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 294 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 11 бүртгэгдэж 3 хүн нас барж, 36 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд сургуулийн насны 2. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 161 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал: ХУД-ийн нутаг Биокомбинатын зам, ЗХ-ний 120 дугаар ангийн урд замд Х.Сонота маркийн авто машин онхолдож жолооч 26 настай эрэгтэй Д нас барсан.
СХД-ийн нутаг 52-ын давааны урд замд Энхбулаг амралтын газрын зүүн замд Mitsubishi L-200 маркийн авто машины жолооч Ц нв ЗХ-ний 084 дүгээр ангийн Зил131 маркийн авто машинтай мөргөлдөж 24 настай эрэгтэй М, 26 настай эрэгтэй А нарын 2 хүн нас барж 21 хүн гэмтсэн.
Хичээлийн шинэ жил болох гэж байгаатайгаар хөдөө орон нугаас Улаанбаатар хотыг чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. Хөдөө орон нутгийн замд жолооч нар нь хурд хэтрүүлэх, гүйцэт түрүүлэх үйлдлийг хийхдээ аюулгүй байдлаа зөв тооцоолдоггүй, тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлтоос зааж өгсөн ачаа болон чиргүүлийн даац хэтрүүлэх, жолоочийн ур чадвар хангалтгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй оролцох зам тээврийн осолд өртөх шалтгаан нөхцлийг бүрдүүлж байна. Иймд хөдөө орон нутгийн замд анхаарал болгоомжтой аюулгүй байдлаа сайтар хангаж оролцохыг зөвлөж байна.
Зочин · 2015/08/22
Uu arhinii donton guud har us gudarch bj bj joloo bariad lyvdag muu uschguud
baatar · 2015/08/22
uuriin bolon hunii amitai holboo tul hatuu arga hemjee abah heregtei. bid chin tsuuhuulee shuudee