Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд:

Өнөө маргаашдаа газар тариалангийн бүс нутгаар хур тунадас, нойтон цас орж цочир хүйтрэхийг анхааруулж байна.

2015 оны 09 дүгээр сарын 23-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг

 агаарын урьдчилсан мэдээ:

   Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутгаг болон зүүн зүгийн нутгийн зарим газар, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи говь талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутгаар 4-9 градус,  Дорнод Дарьгангын тал нутгаар 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 11-13 градус дулаан байна.

 

 

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 6 градус дулаан, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.