Гадаад хэргийн сайд АОХН-ийн УЗ-ийн өндөр түвшний хуралдаан оролцов
2015/10/05
Сайд Л.Пүрэвсүрэн хэлсэн үгэндээ Монгол Улс АОХН-ийн үзэл санаа, Варшавын тунхаглалыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж ирснийг тэмдэглэж, ардчиллыг хөгжүүлж ирсэн 25 жилийн хугацаанд сайн засаглалыг хөгжүүлэх, иргэдийн оролцоог дэмжих, сонгуулийн тогтолцоог сайжруулахад олсон туршлагаас мэдээлэв. Түүнчлэн ардчиллыг бэхжүүлэхэд иргэний нийгмийн оролцоо хамгийн чухал болохыг онцолж, Монгол Улс шинэ тулгар ардчилсан орнуудтай туршлагаа хуваалцаж хамтран ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
АНУ нь 2015-2017 онд АОХН-ийг даргалж байгаа бөгөөд дарга орны зүгээс 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, иргэний нийгмийг оролцоог дэмжих, ардчилал, аюулгүй байдлыг хангах асуудалд түлхүү анхаарч ажиллахаа мэдэгдэв.
АОХН-ийн УЗ-ийн 18 дугаар хуралдаанаар Норвеги Улсыг УЗ-ийн гишүүнээр, Монгол Улсыг Гүйцэтгэх хорооны гишүүнээр дахин санал нэгтэй сонгов. АОХН-ийн УЗ-ийн дараагийн хуралдаан 2015 оны 12 дугаар сард Польшийн нийслэл Варшав хотноо болно.






Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2015 оны 10 дугаар сарын 1-нд Нью Йорк хотноо болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн (АОХН) Удирдах зөвлөлийн Өндөр түвшний хуралдаанд оролцож үг хэлэв. “Ардчилал ба аюулгүй байдал” сэдэвт өндөр түвшний хуралдааныг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри даргалж, Удирдах зөвлөлийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар болон бусад өндөр албан тушаалтнууд оролцов.

Зочин · 2015/10/05
АРД ИРГЭД ЭЭ ЯАЖ Ч ЯДАРСАН ДЭЛХИЙН ТҮҮХЭНД БАРАГ ГАРААГҮЙ ЦУСТ АЛЛАГА ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН БУЗАР АЛУУРЧИН М.А.Н БУЮУ М.А.Х.Н-ЫН УЛААН ХАМГААЛАГЧ Л БИТГИЙ БАЙГААРАЙ. СҮХБААТАР, БОДОО,ДАНЗАН НАРЫГ ӨӨРСДӨӨ БУУДАЖ АЛЧИХААД ТЭДИЙ БАЙГУУЛСАН М .А Н-ЫГ УСТГААД М.А.Х.Н ГЭГЧИЙГ БАЙГУУЛААД ТЭДНИЙГ ӨӨР ХҮН АЛЖ БАЙГАА КИНО ХИЙЖ АРД ИРГЭДИЙН УУРАГ ТАРХИЙГ ХОРДУУЛЖ ӨӨРСӨДДӨӨ ИТГҮҮЛЭН ЯМАР Ч ГЭМГҮЙ 30000 МОНГОЛ ХҮНИЙ ТОЛГОЙ ЗАЛГИСАН. ХАЛХ ГОЛЫН ДАЙНД НАС БАРСАН ОРОС,МОНГОЛ , ЯПОН ЦЭРГҮҮДИЙН ТОО НИЙЛЭЭД Ч 30000 ХҮРЭХГҮЙ. ТИЙМ ЦУСТ АЛУУРЧИН М.А.Н-ЫН УЛААН ХАМГААЛАГЧДЫГ ШУДРАГА АРИУН БАЙЖ МАГАДГҮЙ ГЭЖ ИТГЭЖ БАЙНА УУ? ӨНӨӨДӨР Ч УРЬД ӨМНӨХ ШИГ ЭЭ АРД ИРГЭДИЙН ТАРХИ ТОЛГОЙГ ХОРДУУЛААД БУСДЫГ ГҮТГЭН ДОРОМЖЛООД БАЙЖ БАЙНА. ШҮХ 88583399