ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт аравдугаар сарын 27-ноос эхэлнэ. Бага ангийн сурагчид буюу нэг, хоёрдугаар ангийнхан 14 хоног амарна. Харин гуравдугаар ангиас 12 дугаар ангийн сурагчид 11 дүгээр сарын 3-наас эхлэн нэг долоо хоног амрахаар юм байна.

БСШУЯ-ны Сургуулийн өмнөх, бага боловсролын хэлтсийн дарга Б.Гантулга ЕБС-ийн хоёрдугаар улирлын хичээл арваннэгдүгээр сарын 10-нд орон даяар зэрэг эхлэхээр болсон. Өнгөрсөн жил Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт сурагчдын амралт ялгаатай байсан бол энэ жилийн хувьд Монгол Улс даяар нэг цаг хугацаанд амарч байгаа" гэлээ.

 

 

Х.Даваа