09.00 цагт: НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал НМХГ-ын хурлын танхимд эхлэнэ. Тус хурлаар ионжуулагч цацрагийн үүсгүүр, рентген тоног төхөөрөмж ашиглаж үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагад хийсэн шалгалтын дүн, барилгын материалын үйлдвэрүүдэд хийсэн шалгалт, нийслэлийн дүүргүүдийн Нийгмийн Халамж үйлчилгээний хэлтсүүдийн Нийгмийн халамжийн сангийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт шалгалт хийсэн дүнгийн тухай хэлэлцэнэ. Утас: 91887887


09.00 цагт: ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр МУБИС-ийн газарзүйн тэнхим, Монголын газарзүйн боловсролын нийгэмлэгээс хэрэгжүүлж байгаа “Цөлийн цэцэрлэг” туршилтын төслийн үр дүнг хэлэлцэх уулзалт Засгийн газрын 11-р байрны хурлын танхимд болно. Утас: 99099776, 99020455


09.30 цагт: Улс төрийн товчооний гишүүд МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нарт өргөх бичиг өгнө. Арга хэмжээ МАН-ын VI давхарт болно.


10.00 цагт: МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын газраас МХЕГ-ын хурлын танхимд мэдээлэл хийнэ. Утас 91989890


11.00 цагт: Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд Хүүхдийн амбулаторийн нээлт болно. /Хайлааст явах замд/ Утас: 70121147


11.00 цагт: Дэлхийн банкны санхүүжилтээр манай ЕБС-уудад хэрэгжүүлэх "Боловсролын чанарын шинэчлэл" төслийн нээлт Улаанбаатар зочид буудлын хурлын танхимд болно. Арга хэмжээнд БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно. Утас: 91913865


11.00 цагт: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргын ажлаасаа халагдсан Б.Саранчимэг хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Утас: 9910 6754


11.00 цагт: “Дархан минж” ХХК, “Ariunaa Suri” брэндийн хамтран зохион байгуулж буй “SNOW 2016” шоуны талаар "Монгол ньюс" Мэдээллийн төвд дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ.


11.00 цагт: БНСУ-ын үндэсний төмөр замуудын нийгэмлэг /"KORAIL" корпораци/-ийн ерөнхийлөгч хатагтай Чой Ёон Хей, "УБТЗ" ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар нар харилцан ойлголцлын гэрээнд гарын үсэг зурна. Арга хэмжээ Төмөр замын удирдах газарт болно.


11.00 цагт: Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоотой санамж бичиг байгуулна. Арга хэмжээ Тусгаар тогтнолын ордонд болно. Утас: 77115006


12.00 цагт: “Энхрийн үрс халуун сэтгэл” ТББ-аас IV төрөхийн барилгын санхүүжилтын асуудлаар АТГ-т хандсан талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.00 цагт: Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Намаас МҮАН-ын дарга Энхсайханг эх орноосоо урвасан байж болзошгүй хэмээн ТЕГ-шалгуулах талаар мэдээлэл хийх хэвлэлийн бага хурал тус намын байранд болно. /Хаяг: Сансар тунель дээр Халх журам дунд сургуулийн 305 тоот/ Утас: 99113439


12.00 цагт: Нийслэлийн Засаг дарга нийслэлийн аялал жуулчлал, зочид буудал, зочлох үйлчилгээний салбарынхантай уулзалт хийнэ. Уулзалтаар 2015 онд хийсэн ажлуудаа танилцуулж, 2016 онд хийхээр төлөвлөсөн аялал жуулчлалын ажлууд, соёлын урлагийн арга хэмжээнүүдийн талаар санал солилцоно. Уулзалт Хангарди ордны 14 давхарт болно.


12.00 цагт: "Энхрий үрс, халуун сэтгэл" ТББ-аас IV төрөх эмнэлгийн барилгын ажилд хандив цуглуулах зорилгоор бүх оддын тоглолт зохион байгуулах талаар мэдээлэл хийх хэвлэлийн бага хурал "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд болно. Утас: 99252540 99748016


12.30 цагт: Кино найруулагч, зохиолч М.Энхдалай удахгүй дэлгэцнээ амилах "Ээж" киноныхоо талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн хурал "Монгол ньюс" мэдээллийн төвд болно. Утас: 88305555


14.00 цагт: “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийг хэрэгжүүлэгч Хүүхдийг Ивээх Сан, Монгол улсын Боловсролын Их сургуулийн харъяа Багшийн сургууль хамтран ажиллах санамж бичиг байгуулна. Арга хэмжээ МУБИС-ийн харъяа Багшийн сургуульд болно. Утас: 99109723


16.00 цагт: “Хууль зүйн мэргэшүүлэх сургалтыг монгол улсын хууль зүйн их, дээд сургуульд нэвтрүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хуульчдын танхимд зохион байгуулагдана. Утас: 99107986