Дунд сургуулийн захирал, ТББ-тай хамтран сурагчдад 300.000 төгрөгийн төлбөртэй сургалт “тулгажээ”
2015/11/27
"Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй” гэж Монголчууд хэлдэг. Улс төрчид нам фракциараа талцан манай танай гэж маргалдаж, улс орны хөгжил "зогсож”, эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ цаг үед иргэдэд санхүүгийн хямрал бодитой нүүрлээд байна.
Төрийн байгууллагууд төсвөө хэмнэж, цалингаас бусад элдэв зардлаа танаж байгаа бол хувийн хэвшлийнхэн ажилчдынхаа цалингаа тавьж чадахаа больж, худалдаа наймаа зогсож, ард түмний амьжиргаа улам бүр дордсоор байна.
Ийм цаг үед мөнгө олох хялбархан аргыг бүрэн дунд сургуулиудын захирлуудтай хуйвалдан зарим нэг овжин "эрхэмүүд” хэрэгжүүлэхээр зорьж байгаад эцэг эхчүүд, багш нар дургүйцлээ илэрхийлж бидэнд хандлаа.
Хэрэгжүүлэх ч гэж дээ үнэндээ сургуулийн захирал, ангийн багш нарын "албадлага”-аар сурагчдыг нэмэлт сургалтанд заавал төлбөр төлж суралц гэсэн тулгасан гэнэ.
"Өсвөр үеийнхний дээдэлж мөрдөх 7 дадал” номын орчуулагч, "Манлайлах урлаг” ТББ-ын УЗ-ийн гишүүн Б.Сайнбаяр гэх залуу Баянзүрх дүүргийн 84-р дунд сургуулийн захирал С.Мартатай хуйвалдан тус сургуулийн 1-12 ангийн 4000 гаруй сурагчдад жилд 300.0 мянган төгрөгийн төлбөртэй "Манлайлах урлаг”-ийн сургалтыг дээрх номыг зохиогч Б.Сайнбаярын хамтаар хэрэгжүүлэхээр болж, эцэг эхчүүдийн хурлыг зарлуулан "сурагч бүр үүнд хамрагдах хэрэгтэй” хэмээн ангийн багш нараар гуйх, албадах хоёрын дундуур хэлүүлжээ.
Үүнийг сонссон эцэг эхчүүд дургүйцлээ илэрхийлж, "бид чинь хувийн сургуульд сургаагүй биз дээ, улс оронд эдийн засгийн хямрал нүүрлэсэн хүүхдүүдийнхээ өвлийн гутал хувцасыг нь бүрэн авч өгч чадаагүй байхад, жилд 300 мянгөн төгрөгийн төлбөртэй сургалтанд явуулна гэж юу гэсэн үг вэ” хэмээн бухимдсан байна. Гэтэл маргааш нь ангийн багш нар сурагчдыг дахин ятгаж "та нарт олдохгүй боломж гарч байна, эцэг эхчүүдээ сайн ятга, Манлайлагч болох боломжийг олгох гэж байгаа энэ сургалтанд заавал хамрагдах хэрэгтэй” гэж хүчилсэн байна.
Дашрамд хэлэхэд сурагч багачуудыг сургахаар зориод байгаа "Өсвөр үеийнхний дээдэлж мөрдөх 7 дадал”, "Бяцхан манлайлагч” зэрэг ном нь хэтэрхий барууны соёл уламжлалыг шүтсэн, тэдний боловсрол, манлайлал, хүмүүжлийг хамгийн сайн шилдэг нь гэж "тунхагласан” шинжтэй байдаг ажээ.
Угтаа бол Манлайлагч болно гэдэг хүн бүрийн хүсэл зоргоор, эсвэл жилд 300 мянгөн төгрөгийн төлбөртэй сургалтанд хамрагдаад болчихдог юм биш гэдгийг 84-р сургуулийн захирал С.Марта эрх биш гадарлаж баймаарсандаа. Бүх хүн цагаан захтай, цамаан зантай манлайлагч сэтэртэй дарга даамал болчих юм бол хэн нийгмийн үйлдвэрлэлийн салбарт ажиллах вэ? Хэн багш, инженер, эмчээр ажиллах вэ?
Хамгийн сонирхолтой нь 84-р сургуульд энэ намар 1-р ангид элсэн суралцаж буй эгшигт 7 үсгээ үзээд, одоо гийгүүлэгч үсгээ үзэж байгаа балчир хүүхдүүдэд "Бяцхан манлайлагч” сургалтыг мөн л жилийн 300 мянган төгрөгийн төлбөртэйгээр явуулна гэсэн байна. Уншиж бичиж сураагүй, хувцасаа ч өөрөө өмсөж чадахгүй 6 настай багачуудад "Манлайлах урлаг” заана гэж юу байх вэ С.Марта захирлаа.
/1-р ангийн сурагчдын эцэг эхчүүдэд танилцуулсан материал/
Мөн сурагчдын дээр нь энэхүү сургалтыг явуулахдаа ангийн багш нарыг нь "Манлайлах урлаг” ТББ-ын УЗ-ийн гишүүн, орчуулагч Б.Сайнбаярын хичээлд суулгаж суралцуулаад, дараа нь тэд нар нь анги бүрдээ "Манлайлах урлаг”-ийг заах юм гэнэ. Ийм эрүүл бус зүйлээ хэрэгжүүлэхээр итгэл төгс улайрахын цаана юу нуугдана вэ?
Та бид хамтдаа бяцхан тоо бодоод үзье.
84-р сургуулийн хувьд нэг анги дунджаар 50, нийт 84 бүлгийн 4200 гаруй сурагчтай. Тэгвэл нэг ангийн сурагчид бүгд "Манлайлах урлаг”-ийн сургалтанд хамрагдана гэж бодвол жилдээ 300.000 төг*50 сурагч= 15.000.000 төгрөг, нийт сурагчдын тоогоор үржүүлж үзвэл 1.260.000.000 /нэг тэрбум, хоёр зуун жаран сая/ төгрөг болж байгаа юм. Ийм их хэмжээний мөнгийг заавал эцэг эхчүүдээр гаргуулан, сурагч бүрийг ангийн багш нараар "Манлайлах урлаг”-ийн сургалтыг заалгаж, хүүхэд бүрийг Манлайлагч болгоно хэмээн агуу ихийн дэмийрэлд өртсөн 84-р сургуулийн захирал С.Мартыг Авлигатай тэмцэх газраас шалгах хэрэгтэй.
Нийтлэлийн эхэнд "дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй” гэсэн нь учиртай. Захын нэг бүрэн дунд сургуулийн захирал бусадтай хуйвалдан сургуулийнхаа багш нараар сурагч, эцэг эхчүүдийг "дарамтлуулан” хүүхдээ жилийн 300 мянган төгрөгийн төлбөртэй сургалтанд "хүчээр” хамруулахыг албадаж байхад дүүрэг нийслэлийн боловсролын болон мэргэжлийн хяналтын газар, Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны мэргэжилтнүүд таг чимээгүй байх нь юуны учир вэ?
Өнгөрсөн намар БСШУ-ны сайд Л.Гантөмөр улс орон даяар төрийн өмчийн сургууль цэцэрлэг ямар нэг хэлбэрээр төлбөр хураамж авахыг хориглосон тушаал гаргасаар атал салбарын сайдынхаа тушаалыг зөрчиж байгаа мэт С.Марта захирал өөрийн удирддаг 84-р сургууль дээрээ төлбөртэй сургалтыг "албадан” шахуу зохион байгуулж байгаагийн цаад шалтгаан нь юу вэ?
Магадгүй 84-р сургуулийн захирал энэ сургалтыг санаачлан хэрэгжүүлэхийг зориогүй гэвэл түүний цаана Баянзүрх дүүрэг, нийслэл, яамны зүгээс буюу "бүр дээрээс” хэрэгжүүлэхийг үүрэгдсэн байж болохыг үгүйсгэх аргагүй гэдгийг энд хэлэх нь зүйтэй биз ээ.
А.Тамир
Нямцэцэг · 2016/01/19
Өөрөө тэр сургалтандаа суувал таарна, ёстой харьцааны соёлгүй, хүнийг ялгаварлан харьцдаг хэцүү хүүхэн байна лээ. 6 жилийн өмнө би хүүхдээ энэ хүний харъяалалд байлгахгүй гэж дүгнээд хувийн сургуульд өгч байлаа. Өөрөө хүн болж төлөвшөөгүй хүн хүний хүүхдийг төлөвшүүлж чадах уу. Хүн болоогүй хүн мэдлэг, чадвартай байгаад сайн шулам л болдог болохоос сайн аврагч хэзээ ч болдоггүй.
zochin · 2015/11/30
Ene yostoi teneg ajil yavaad bgamaa, uneheer huleen zovshoorch bolomgui, bagsh nariig ni bhoor surgaltand suuhgui bol ajlaas halna geed hucheer odorjin suulgaad l, surachdiig bhoor heden nom taraagaad tolbor tol gej shaardah, surguuliin zahirgaa ene met TBB nar hamtarch chono boroonoor geh shig yum hiihee bolimoor yum. Neeree usgee dongoj uzej bgaa, uzsen baga angiinhniig hurtel oruulaad shuu, teneg luivraa zogsoovol taarna.Etseg ekhchuud zovshoorohgui eserguutseh heregtei.
Зочин · 2015/11/29
Ter 7 dadal ni uu yum be
A · 2015/11/29
BOON AMBITSTAI NOHOR SURGALTANDAA BISH OORIINHOO NER TOR GAVYA SHAGNALD BYHNEE ZORIULJ MONGO TATDAG AVGAI SAIDAA ENIIGE SHALGAJ ZAILUULAHGYI BOL TA BAS CHREGDENE SHYY HARIUG NI ARD TYMEND MEDEELEED OGOOCH
Зочин · 2015/11/28
za ene abgaig shalgah hregtei zahiral hiij chadah bolobson huchin mongoloor duuren bna daa ug n
Зочин · 2015/11/28
atg d shalguulah heregtei
Зочин · 2015/11/28
arai denduu yuma teriig etseg ehchuud zubshuuruhgui bh heregtei
zochin · 2015/11/28
Bagsh nariig uuriin uzemjeer avj halj solokh enuuhend ajlaa busdiin hov jiveer hiideg hargis hertsgii avgai ulsiin surguuliig uuriin umch shig ashiglaj jildee 2deesh udaa amralt suvilal . gadaad ruu tenej yavdag bolj irevuu ugui yu humsug zangidaj muukhai harts aashaar ajiltan ajilchid bagsh naraa hashigchij yavdag ene hunees huuhed bitgii hel tom humuus vh taarahguig bodoj holuyr tourch. heden muusain bagsh nar ni tuvugahuuh bolson shig sanagdlaa. denduu sn meddeg blokhoor umnuus ni aikh gaikhah bas jigshikh setgel turuh yumdaa zailuul. Bolovsroliin yam tamgiin gazriin uls hurtel aidag gesen .
Зочин · 2015/11/28
Mart zahiraliig shalguulah heregtei surguuliinha hashaanaas dur medenbarilgiin kompand ugch uuruu tendees bair awahaar tohiroltsson gj dam sonsson ene surgaltaas bas mungu awahaar yariltssan bolood albadan tulgalt hiij bgan bga biz haa saigui hymraltai bhad arai denduu yum
Зочин · 2015/11/28
niisleliin 108 r surguuli buyu Mongeni deer bas heregjij bgaa etseg ehchuudiin zugees eserguutseh handlagatai bgaa hedii ch albadan heregjuulseer bn,eniig shalgaj saidiin tushaal shiidveriig eserguutseed bgaa alban tushaaltand hariutslaga noogduulaarai
Zochin · 2015/11/28
Eo ter bagsh bas bolimoor ym bur ulaarsan buhnuud bolchihson aria2 chaavaasda heden tugrug avchih sanaatai goridson muu sdanuud uursduu ene hetsuu ued ta heded yag mai gej ugch haragdaach harj l bai etseg ehchuud negdeh bolno
Zochin · 2015/11/28
ATГ shalgah heregtei ene emegtei ih zuil idsendee
Zochin · 2015/11/28
Идэж ханадаггүй балиар авгай вэ? AТГ шалгах хэрэгтэй.Сургуулийн орчимын газарыг идэж дуусчихаад одоо сурагчидаа идэхнүү ариадаьарч байна
зочин · 2015/11/28
13-р сургуулийн 5а ангийн Багш Дашиймаа нь
ангийн 35 сурагчаас сонгоний анги гэж 4,200,000 -төлбөр нэхэж байна
Зочин · 2015/11/27
Ssaaa
Зочин · 2015/11/27
50 дээш хувь нь зөвшөөрвөл шууд хэрэгжүүлнэ гээд байгаам, тэр санал асуулага нь гэсэн чинь хүүхэдийнхээ нэрийг багшийн нэртэй нь бичнэ гэчихсэн хүүхдээ дарамтлуулах байх гэж айгаад зөвшөөрнө гэж тооцсиймуу хаашаа юм. За тэр нь хэрэгжээд эхэлхийм бол зөвшөөрөхгүй гээд төлбөрөө өгөхгүй сурагчидийг нь сургуулаас хөөхиймуу хаашаа юм.
Зочин · 2015/11/27
84 -n talaas iluu xuvi ni xariyalaliin bus xuuxduud bdag. 2 jiliin omno 1 saya tog-n xaxuuli avdag bsan bol ene jil 3 saya orchmoor xariyalaikn bus xuuxed elsuulsen. Ene ix mongo xaana xerxen zartsuuldagt shalgax xeregtei. Ingej Baaxan xyuxed avaad 3 eeljeer xicheellej bga. 3-r eelj ni 16-20 tsagiin xoorond ordog.
Зочин · 2015/11/27
Хн Гантөмөр сайд нь өөрөө мүүний шашны хэдэн авгай нарт толгойгоо угаалгачихсан хүн шүү дээ шат шатандаа л хувиа авсан л байгаа яамны яашка-д мөнгө атгуулчихсан л биз тэгээд л болоо штээ хө БСШУЯ гэж энэ заваан газрыг шалиг сайд завхай хүүхнүүдтэйгээ нээрээн гутааж байнаа
Зочин · 2015/11/27
Ayxo xogjvvl ni gerl mongo xypasj ngas cypgyylyyd bgaa shvv gantomop caidaa eniig ya gek oilgox be
Зочин · 2015/11/27
Epin l mongo xypaax co ipxoltli shvv cypgyylyyd
Зочин · 2015/11/27
iim yum gej yu baihwdee ene zaluu hvrtel oroo yu yarij baigaagaa sain medehgvi ihl omgtoi zaluu bn lee ter zaluu heleed baigaa zaluu manlailgch n bol demii minii hvv tiim boloh heregvi tegeedch ene chin het baruunii soyl mongoliin horson deer buusan vr dvn haan bn ene ih mongnii ard yum yumal bi shvv dee onoodor ene 4200 suragch dund gertei hariad ideh hool omsoh zvvheer homos hechneen hvn bn nomooch awaj chadahgvi hvn bn shvv de 300 zuuhan ming geedl yariad bn lee ter zaluu getel ter 300 hand chin bvhel bvten 1 ailin amidralch bn bolohgvi ideh uuhan homsdood odoo 6 nasdaa hvvhdvvdee merhnvvdee ternihee orond odriin tsaindn oligtoihon yum oghoo bodooch ta nar hvvhdii odriin gants bownoosch hasaad humslaad ideg shvv dee odoo bvvr hetrlee nzydaa
zochin · 2015/11/27
Yuniig etseg ehchuud tas horigloh ni zuitei shu!ene heseg humuusiin mungu oloh arga!holbogdoh gazar ni shalgah
zochin · 2015/11/27
84~r surguuli gants ene ch bish uur horoonii huuhdiig 1.000.000 tugrugiin hahuuli avch oruulj bgaa shalgah heregtei
Зочин · 2015/11/27
sonin setguul niiteer zahialah, duremt hubtsas solihod tuhain gazruud ni surguuliin zahirald huvid ni orlogiin todorhoi huviig tohirch ugsug yum bilee. ene 300000 nol arai l ih bna aa. ene 1 terbum rugrugnuus heden zuun sayiig ni huvidaa avahaar tohirson bolood l Marta zahiral bagsh naraaraa hucheer tulgan zuvshuuruulj bga. bagsh nar ni ch heleheesee yarihaasaa ichij emeej, eerch muursan ch gesen ajil, amitai ni hamt shahaj bga bolohoor ulairsan bsan shu
Zochin · 2015/11/27
2 r surguuli bas shine surguuliaa tohijuulah neriidleer neg suragchaas 10000 tog huraaj bga.bas bolgui tern tohijiltond hurehgui gd tsewerlegeenii mungiig dawhar awj bga ene met zuil bj l bdg bool geh hun baihgui.ter 2n manager Norjimaa geh awgai unen shunaltai ih mungu huraadag ahde
Arga hemjee awchee Gantomor saidaa
Зочин · 2015/11/27
unheer hereggui zuil davhar surguuliin programma yahu orih uu esvel davhar yavch bantan boloh uu uuniig l bodoh heregtei huuhduud eldev yanzii um hiideg hogiin sav bish gedegiig oilgoh heregtei
Зочин · 2015/11/27
Март Захирал бол их мундаг хүн шүү дээ, мэдээж хэрэг олон хүн удирдаж ажиллана гэдэг их хэцүү, Март захиралын сургуульд хийсэн зүйл их шүү, сургуулийн орчин нь ямар сайхан билээ 84-р сургууль, энэ 300,0 төгрөгийн сургалтын хувьд эцэг эхчүүд дэмжихгүй байвал болох нь тэр шүү дээ, захиралд нь дарамт шахалт үзүүлсэн байхаа.
Айхтар хүмүүсийн мөнгө олох бодлого аймар шүү дээ
zochin · 2015/11/27
Surguul.n orchin toiron huuhduud.d zoriul.n hamaarah talbai . Shalgaj hurdan hariu uguh.g shaardaj bna dawar.n shunal we iim ym.r yaj buhel buten surguuli hariuts.g bna aa
zochin · 2015/11/27
Mongol.nhoo eh tuuh.g oligtoi ch zaaj chadahgvu bj yun manlailagch we .Yah raa surguul.n hashaand ail.n oron suuts bariul.g ym ene chin harin ch baij bgvi asuudal bna shuu surguul n irchin toirond huuhdeds
Зочин · 2015/11/27
ygaasaa 84 syrgyyli mongpni syrgyyli shde manai hvvhed syrch bsan dandaa mongoni asyydaltai medeelel zvin bagsh gj neg emegtei 9 togson angidaa ooroo dyy shvleg zohioj bichij sidi gargaj ogon gd 3000 togrog hyraaj avsan odoo hvrtel ogoogvi ter ch aihtair hvvhen tarhi ygaah tal deeree bol meregjilin shv de mongotoi ailin hvvhed onts syran shv de
Хулан · 2015/11/27
энэ марта захирал багш нараа маш их дарамталдаг нь илт харагддаг. хааяа сургууль дээр таарахаар эцэг эх багш нарыг загнасан балай авгай байдгийн. хүүхэд мэндэлэхэд хүртэл дугарахгүй өнгөрч байсан. шуналтай авгайг АТГазар шалгуулах хэрэгтэй. сургуулийн хашаанд өмнө нь 2 орон сууц бариулаад амташаад , одоо дахиад 2 орон сууц бариулж байна. Одоо бас энэ хөтөлбөр юу вээ
Иргэн · 2015/11/27
Ёстой солиор Ямар цайчихсан хүмүүс бэ багш сурагч ээж аавууд жагсах хэрэгтэй
zochin · 2015/11/27
1 dugeer angid surch baigaa egtshig giiguulecheech yalgaj amjihgui baigaa byatshan huuhedded ene tegeed tus boloh uu! nuguu gaihuulaad baigaa USA d heregjij ehleed 1 jil bolj baigaa ch geh shig. bid yamar heregtei hereggui zuilsiing turshlagiin tuulai yum uu. gar san UR DUN haana bna.... Sanal asuulga nertei TULGALT hiihee bolii. Sanal asuuhad arai ch tegej hunii ur huuhediinh ni ireeduig baritsaalj asuudgui l baikh shuu
zochin · 2015/11/27
Zahiin neg orchuulgiin nom ashiglaad bolovroliin systemd ashiglachihval Mongol ulsiin bolovsroliin system gej yu boloh vee. Mud udahgui "Secret" nomoor shine arga baril zohiogood 84 t nevtruuleh gej ireh yum bna l daa
zochin · 2015/11/27
ajlaa hiij chadahgui bna da aash gej asdsaga avgai bna lee arvan jiliin surguuli ym u tatvar avdag gazar ym u etceg ehiin hural bolohoor aih ym heden tog neneh bol gej ter heg sonin setguul nom zardagaa boli unshih neg ym alga ooroavilgalavharialaliin bus baahan huuhed avsan mortloo
Зочин · 2015/11/27
ehe bol shyljeenii naimaa ene demii manai bolovsrold tohirohgyi
Зочин · 2015/11/27
Ер нь хичээлийн программаа олигтой зааж сургахгүй байж. давтлага өгч байна гэж мөнгөөр заах шинжтэй болсон байгаа зарим багш нар. Бүгд манлайлагч болохгүй, харин бүгд эцэг эх болох нь үнэн хойно амьдралд нь хожим хэрэг болохоор ёс зүйн болон эрүүл мэндийн сургалт явуулмаар юм . Мартаа захирал ийм их мөнгөний төслийг эцэг эхийн кармаанаас гаргаж хэрэгжүүлэх мэдэл байхгүй. дээрээс шахалт үзүүлсэн байх аа.
Зочин · 2015/11/27
Энэ 84р сургуулийн захирал Марта гэдэг авгай их шуналтай бас дээр нь багш нар хүүхдийн эцэг эхийг дарамталсан жинхэнэ даварцан авгай байдаг юмдаа. Хүүхдээ өгдөг эцэг эхчүүд мэдэж л байгаа байх. Энэ авгай хуйвалдаж дэмжиж байгаа нь гарцаагүй
zochin · 2015/11/27
uneheer l tsalin mungu hureltsehgui, amidral hund baihad 300000 tugrugijn tulbur hund shu dee. 2-3 huuhed ni yavj baigaa ail ch bii.
MONGOL ULSIIN IRGEN · 2015/11/27
Surguuliud er ni iim niiteer ni mungu khuraakh ajillagaa dandaa l yavuulj bdag sh dee. Ene bol arai daats khetersen unetei bsn tuldaa medegdsen bna. 23-r surguuliin dundiin khicheeliin erkhlegch bol uzmeriin biletnees ekhleed adgiin montajiig khurtel uuriinkhuu khuneer khiilgedeg geed bod doo.
zochin · 2015/11/27
angiin bagsh nar ni zaxiraliinxaa daramt shaxaltand orsondoo etseg exuudeer zaaval zuvshuuruuleheer ulairch bgaa ni ajiglagdsan
Зочин · 2015/11/27
cool
Зочин · 2015/11/27
zochin ene surgalt n 3 jil urgeljlene ehnii jil n 300000, 2 dahi jil n 150000, 3 dahi jiliin tulbur 80000 bolno. niit 530000 bolno
зочин · 2015/11/27
энэ авгайн нүд улаан улаан аймаар их татаас авдаг
Зочин · 2015/11/27
yamarch bcan ene bol business eniig zovshooroxgyu xyyxed xeden tsagt tarj bgaa bilee oroi18 tsag t xaranxyi baixad tarj bna shyy dee ene ymar tsagtaa yaj yavkaad bgan boli boli
дунд ангийн ... · 2015/11/27
84 сургуулийн захирал Марта -сургуулийнхаа өргөтгөлийг бариулах хэрэгтэй. Сайн сургууль нэрийн дор хүүхдийн үндсэн үүрэг сурах зорилгыг умартан зүгээр авъяас гээд улайран дайрч бгаа, бас хэтэрхий их хүүхэд авч 3 ээлжээр анги танхим дүүргэлтээ 60 хүртэл аваад хичээлч биш, юу ч биш бантан хутган хэдэн багш нараа үйлийн үзэж бна даа.Дээрээс энэ номыг авахгүй сургахгүй бол хүүхэд тэр сургуулийн хүүхэд биш гэсэн дарамт аль хэдийнээ эхэлсэн шүү
Зочин · 2015/11/27
Etseg exchuudiin sanal 51-s deesh xuvid demjigdvel xucheer daraa jilees orno gesen. Ene bol tsever mongo ugaax asar ix ashig olox mongonii ajil gedeg ni todorxoi bn. Arai ch dee. 1-3 r angiud ni 3 eeljeer arai xiin xicheellej bxad iim zuil surguuli deeree xeregjuulne gej tarxi ugaaj bui Marta zaxiral ner xundee aldaxaas emeexgui bga bololtoi
Зочин · 2015/11/27
Энэ арай хэтэрхий байгаан . 1,200,000,000 НЭГ ТЭР БУМ ХОЁР ЗУУН САЯААР БҮТЭН СУРГУУЛЬ Ч БАРЬЖ БОЛНО Ш ДЭЭ. Барууны хэдэн номоор манлайлагч болгочдог бол яах бээ, Нэг гэр бүлээс энэ сургууль 3-4 хүүхэд сурч л байгаа. Тэд маань 1,600,000 Нэг сая зургаан зуун мянган төгрөг төлөх хэрэг гарч байна. Энэ хямралтай байх үед энэ энгийн гэр бүлд хэцүү биздээ.
Зочин · 2015/11/27
Эцэг эхчүүдээс судалгаа санал авч байна лээ. Хамгийн инээдтэй нь тэр судалгааны боловсруулалтыг нь Марта нь өөрөө хийнэ гэсэн шүү. Юу гэж гаргах нь тодорхой 51 хувиас дээш л гэж гаргах байха
догорсүрэн · 2015/11/27
Ер нь дунд сургуулиудын захирлууд маш их мөнгөний ажил хийдэг болсныг Гантөмөр сайд мэддэг болов уу жнь: бүх бт ын заалууд түрээсээр ажиллуулж сурагчдад олдодгүй болсон шүү дээ нэгэн үед с-ын заал зөвхөн хүүхдэд л үйлчилдэг байсан санагдах юм хүүхэд бүрийг хөгжүүлэх тухай сайхан сайхан юм их ярьж байгаа мөртлөө хөгжих орчин байхгүй захирлуудын бизнес болчихоод байнаа сургуулиудын спартакиад урлагийн наадам гэж нэг их мөнгө зарсан ажил хийх юмааүүнийг аятайхан зохион байгуулах чадвартай захирал урлагын багш гэж алга байна шүү сайдаа бас л мөнгө олох хэрэгсэл болгох юм бүжиг заалгана мөнгө, хувцас хийлгэнэ мөнгө . бэлтгэл хийх заал түрээслэнэ мөнгө жил бүрийн спартакиадад шинэ хувцас өмсөх хэрэгтэй гэж мөнгө татна гэх мэтээр эцэг эхчүүдийг туйлдуулж байнаа үнэхээр дарамттай болжээ үүнийг л тэр хяналтын газар нь яам тамга нь шалгамаар юмаа
D · 2015/11/27
Surguuliinkhaa khashaand 2 tom oron suuts barisan ni bagadaad baigaa um baikhdaa ene shunaltai zakhiral Marta-d
D · 2015/11/27
Ter nom ni zugeer l shashnii surtal baina lee. Orchuulga ene ter suragch baitugai Marta zakhiral uuruu ch oilgokhgui um bilee.