Оффшор данстай төрийн албан тушаалтанууд эхнээсээ олон нийтэд ил болоод байгаа билээ. Тэдний нэг нь  1999-2000 онд Монгол улсан Сангийн сайдаар ажиллаж байсан Я.Очирсүх юм. Тэрбээр Ж.Наранцацралт, Р.Амаржаргал, Н.Энхбаярын үед Сангийн сайдаар ажиллаж байсан бөгөөд тухайн үед Засгийн газар Ерөнхий сайдаа оролцуулаад 10 сайдтай байжээ.   

Түүнээс оффшор дансны талаар манай сэтгүүлч онлайнаар тодруулга авсныг хүргэе.  

Dorgio.mn: Сайн байна уу? Хөдөө сайхан байна уу? Сайн явж ирсэн үү?

Ochiro: Сайн сайн уу

Ochiro: Сайхан байна оо

Ochiro: Бороотой л гэхээс

Dorgio.mn:  Таны нэр нэг аймаар юман дээр байна лээ?

Ochiro: Тийм уу? Юу вэ хө?

Dorgio.mn: Оффшор данс

Ochiro: Аан тийм уу? Юу гэж байна?

Dorgio.mn: Таныг Хятадуудтай хамтарч данс эзэмшдэг гэж байна лээ?

Ochiro: Тийм уу

Dorgio.mn: Дүү нь ч харсан л даа

Dorgio.mn: Гайхаад л сууж байна.  

Ochiro: Чи юу харсан гэж?

Dorgio.mn: Таны данс эзэмшдэгийг  

Ochiro: Линк нь байна уу хө

Dorgio.mn: Хятадуудтай

Dorgio.mn: Хайгаад үзээ... Гадуур байна лээ  

Хэсэг хугацааны дараа...

Ochiro: С.Баярцогт шиг нууц данстанууд тодров http://www.bataar.mn/10008120

Ochiro: энэ мөн үү?

Dorgio.mn: Биш

Dorgio.mn: Таны дансны линкийг холбочихсон байсан.  

Ochiro: Харин тэгж их газар аваад байгаа бол нэг ярилцлага өгдөг юм уу

Dorgio.mn: Хэхэ тэгмээр л байна даа

BUZZ!!!

Ochiro: За өөр юу байна?

Dorgio.mn: Тайван даа  

Ochiro: Тэр линкийнг л олбол шидчихээрэй

Ochiro: Иймэрхүү юм гарч л байдаг юм доо, ахыг нь ямар зүгээр байлгах биш дээ. Америкт хүртэл хувийн онгоцтой хүнд хүмүүс атаархдаг. Монголд бол Ардын нам 2000 онд ялж, авлига цэцэглэснээс хойш сайд болж амьдралаа дээшлүүлсэн хүмүүст ард түмэн их атаархдаг болсон. Олон жил нөхөрлөсөн чи хүртэл намайгаа хардах гээд л байгаа биз дээ?

Dorgio.mn: http://offshoreleaks.icij.org/nodes/148938

Dorgio.mn: Наадхаа үздээ

Ochiro: Хөөх гэрийн минь хаягийг хүртэл тавьчихаж

Dorgio.mn: Та өөрөө ийм данстай болоод л байгаа ш  дээ

Ochiro: Гэнэт баяжиж байгаа юм иш биз дээ хэ хэ

Dorgio.mn: За та хүнээр тоглоод байгаарай. Ийм данс чинь илэрчихээд байхад  

Ochiro: Гээд дотор нь мөнгө байна уу?

Dorgio.mn: Та мэдэж байгаа байхаа  

Ochiro: чи олоод өг л дөө

Dorgio.mn: Дансыг чинь олоод өглөө

Dorgio.mn: Та одоо өөрөө хэд байгааг нь хэлэх юм биш үү хэхэ

Ochiro: ICIJ OFFSHORE LEAKS DATABASE энэ ямар байгууллага вэ?

Dorgio.mn: Та мэдэхгүй юм уу

Dorgio.mn: Хаа, хамаагүй хүнд оффшор данс хамтран нээхгүй ш дээ.

Ochiro: За гээд ч 2005 онд байгуулагдсан гэж байна

Ochiro: Ямар ч байсан би албан тушаалаа өгч чиний адил жирийн иргэн болсноос хойш 5 жилийн дараа юм байна даа

Ochiro: Тэгэхээр, Баярцогт-той адилтгаж боломгүй

Ochiro: Харин энэ Wisdom International Holdings Ltd. компанийг нь хайгаад олдоггүй, хаягийг нь олбол хэлээрэй, мэйл явуулж мөнгөө нэхэмжилье.

Dorgio.mn: Хэхэ

Ochiro: Бас нөгөө хоёр хүн /Барсболд, Дэлгэрсайхан/-ийг нь ч би ганц нэг л таарсан болохоос тэгж хамтран бизнес хийх хэмжээнд сайн танихгүй.

Dorgio.mn: Хэхэ

Dorgio.mn:  Данс нээнэ гэдэг чинь л өөрөө но-той  ш дээ

Dorgio.mn: Тийм байхад ийм тайлбар зохимжгүй юм бишүү

Dorgio.mn: Хамгийн но-той нь юу гээч?

Dorgio.mn: Энд данс биш, оффшор данс нээсэн гэж байгаа.

Dorgio.mn: Тэгээд ч та над шиг энгийн иргэн биш. Над шиг  энгийн иргэн байсан бол хамаа юу байхав.  

Ochiro: Бид Монголын иргэд, Монголоос гадуур нээлгэсэн данс бүр л офшор шүү дээ

Ochiro: "хилийн чанад дахь" гэсэн утгатай англи үг

Ochiro: За чамайг мэдээ олж өгсөн учраас, нэг цэгцэлж байгаад чамд ярилцлага өгье дөө

Ochiro: Тэгэх үү?

Dorgio.mn: За тэгье ээ.  

Ochiro: Данс нээнэ гэдэг өөрөө но-той зүйл биш

Ochiro: Но-той зүйл бол төрийн өндөр албан тушаал эрхэлж байх үедээ тийм данс нээлгэж их хэмжээний мөнгөн гүйлгээ хийх нь но-той

Ochiro: ө.х.төрийн мөнгөнөөс завшсан эсэх гэдэг нь л чухал

Ochiro: Тэрнээс өчнөөн хүн гадаад дотоод явж байна, гадаад дотоод худалдаа хийж байна, хууль ёсны бизнес хийх гэж байгаа бол бүгд л данс нээлгэж байгаа,

Ochiro: Харин данс нээлгэлгүй, дан бэлэн мөнгөөр гүйлгээ хийж байгаа хүмүүс л но-той

Ochiro: Гол төлөв хар тамхи, энэ тэр хууль бус наймаа арилжаа ихээр хийж буй хүмүүс л дансгүй байна, эсвэл хууль бусаар цагаачлан хараар амьдарч буй хүмүүс бас хууль бус хөдөлмөр эрхлээд гээд бэлнээр цалингаа авдаг тал бий.

Dorgio.mn: Тэгтэл та чинь Сангийн сайд байсан хүн шүү дээ

Dorgio.mn: За за энэ сэдвийг хаая. Хэн хэндээ тайлбарлах алба ч биш.

Ochiro: Тайлбарлах учиртай. Учир нь төрийн албан тушаалаа өгөөд 13 жил болж байгаа хэдий ч, улс төрийн алба хашиж явсан хүний хувьд хувийн амьдрал гэж ахад нь бараг байдаггүй, бүгд л олны нүдэн дээр байдаг, ардчилсан нийгэмд тийм ч байх учиртай. Төрийн өндөр алба хашиж байгаа, байсан хүмүүс олон түмэндээ ил тод тунгалаг байх ёстой. Өнөөдөр төрийн албаруу хошуурч байгаа залуус энэнийг сайн ойлговол дараа нь стресс багатай бүэн нойртой хонож болно. Миний хувьд төр, түмнээсээ хулгайлсан, идсэн уусан зүйл байхгүй гэдгийг дахин мэдэгдэх байна.

Dorgio.mn: “Бороо гоулд”-ын тогтвортой байдлын гэрээнд нэмэлт өөрчлөлт хийчихээд та энэ дансыг нээсэн юм биш үү

Ochiro: “Бороо гоулд” чинь 2000 оны хавар нэмэр өөрчлөлт хуулийн дагуу хийсэн. Тэр талаар ярилцлага өгсөн байгаа. Гол зүйл бол “Бороо гоулд” нэг их сайн ч компани биш, муу ч компани биш.  Тухайн үедээ манайд оруулж ирсэн хамгийн том хөрөнгө оруулалт. “Бороо гоулд” зурагдаагүй бол Оюу Толгой бий болохгүй байсан.  Бороо гоулд хэрэгтэй байсан эсэх, Оюутолгой хэрэгтэй эсэх гээд явбал хэдэн жилийн маргаан болно.  Миний байр суурийг мэдмээр байгаа бол http://ochirsukh.blogspot.com/  үзээрэй.  

Yansanjav Ochirsukh has signed out. (8/13/2013 10:54 AM)