Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэгчлэн СХД-ийн засаг дарга М.Чинболдын хувьд анхнаасаа хууль зөрчин томилогдож ажилласан цагаасаа ард иргэдийнхээ төлөө гэхээсээ илүү хувийн эрх ашиг болон намынхаа дарга нарт таалагдах, тэдний эрх ашигт нийцсэн хууль, журам, дүрэм зөрчсөн шийдвэрүүд гаргаж байгаа нь хэрээс хэтэрч байгаа ажээ.

Иймээс өнөөдөр тус дүүргийн МАН-20, АН-8, МАХН-1 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаж Засаг дарга М.Чинболдыг огцрууллаа.

Тэрбээр томилогдсон хугацаанаасаа эхлэн Дүүргийн Засаг даргын Мөрийн хөтөлбөр түүний биелэлт, Дүүргийн Нийгэм эдийн засгийн зорилтийн биелэлтүүд дээр хайнга хандан ажиллаж байна, тухайн ажлыг эхлүүлэхийн тулд албан бичиг хүргүүлсэн тул ажлын биелэлт цхувьтай гэх мэтээр Дүүргийн ажлууд дээр төрийн ажлыг хойш татсан. Бид бүхэн энэ болгонд нухацтай хүлээцтэйгээр хандан удаа дараа сануулан анхааруулж ажилласаар ирсэн. Гэвч алдаа дутагдлаа засаж, ажлаа сайжруулахыг оролдсонгүй.

Дээр нь сүүлийн 3-4 сарын хугацаанд Төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр намчирхаж хомроглон халах байдал хэрээс хэтэрлээ. Тухайлбал Дүүргийн Засаг даргын 1 орлогч, ЗДТГ-ын дарга, Аж ахуйн тасгийн дарга, 2 хорооны Засаг даргыг ямарч үндэслэлгүйгээр өөр намын хүмүүс гэх шалтгаанаар халж заримынх нь төрийн тамгыг булаан авахыг оролдож байна. Мөн Гадаад улс руу төсвийн хөрөнгөөр гэр бүлийн хамт аялан дүүргийн нэр хүндийг унагаасан гэх мэтийн олон зүйлүүдийг дурдаж болно.

1. Төрийн албаны тухай хуулийн 25.1.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн, ЗЗНДНТУ-ын тухай хуулийн 17.1.2 дахь заалт Хороодын Иргэдийн нийтийн хурлыг хуралдуулалгүйгээр хууль бусаар хүч хэрэглэн авахыг завдсан.

2. Засаг дарга М.Чинболд нь ЗЗНДНТУ-ын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1,1,а 1.е заалтуудад заасны дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй /дүүргийн 1-р улирлын төсөв 800 сая төгрөгөөр тасарсан/ гэх үндэслэлээр М.Чинболдыг Дүүргийн Засаг даргын албан тушаалаас огцруулах саналыг Сонгинохайрхан Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд оруулж хэлэлцэн хариуцлага тооцон санал нэгтэйгээр СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг ийнхүү огцрууллаа.

М.Санчир

Эх сурвалж: Шуурхай.мн