СХД-ийн Засаг даргыг огцруулсаныг эсэргүүцлээ
2016/04/26
Сонгинхайрхан дүүргийн АН-ын даргаӨ.Пүрэвбаатар нар өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, мэдэгдэл хийлээ. Тэрхүү хурлынхаа үеэр СХД-ын Засаг дарга М.Чинболдыг огцруулсан асуудалд санал нийлэхгүй байгаагаа мэдэгдсэн бөгөөд шударга бус үйлдлээ зогсоохыг шаардсан шаардлагыг хүргүүлж байгаа юм байна. Тэрхүү шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
МЭДЭГДЭЛ 2016.04.26
"Өнгөрсөн 4 жилийн хугацаанд сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө Ардчилсан нам биелүүлэхээр чамгүй хичээж ажиллаа. Засгийн газар, Нийслэл болон Дүүргийн түвшинд томоохон шинэчлэлийн ажлуудыг хийж чадлаа. Цаашид хийж бүтээх олон ажлын суурийг тавьж, Монголын ирээдүйг өөдрөгөөр харан ажилллаж байна. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр сөрөг хүчин болох МАН өнгөрсөн 4 жилийн хугацаанд АН-ын Засгийн газрыг огцруулах, хийж бүтээсэн болгоныг харлуулах, гацаах ажлыг хийсээр ирлээ. МАН-ын хийдэг ганц ажил нь Засгийн газрыг огцруулах, сайдуудыг шүд сугалах мэтээр огцруулахаар өргөн барьж УИХ-ын чуулганы ихээхэн цаг хугацааг барсан байдаг.
Сонгууль дөхсөн энэ үед тэдний засаг огцруулах, төрийн ажлыг гацаах явуургүй үйлдэл нь дүүргүүдрүү шилжиж байна. СХД-ийн МАН-ын санаачлагаар СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг огцруулах хурлыг ИТХ-ын дарга Х.Нямбаатар удаа дараа зохион байгуулсан. 2016 оны 4 сарын 22 нд ИТХ-ын хуралдаанд нийт 41 төлөөлөгчөөс МАН-ын 21, МАХН-ын 1 төлөөлөгч ирүүлэн ирц бүрдүүлж, өмнөх жилүүдэд дүүргийн Засаг даргын ажлыг 90 гаруй хувиар “Хангалттай” хэмээн дүгнэсэн байтал муу ажилласан хэмээн олонхиороо огцруулах шийдвэр гаргалаа.
Дашрамд дурьдахад СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар нь 2012 онд сонгогдохдоо хууль зөрчин байж намын жагсаалтаар сонгогдсон, олонхиороо хаацайлуулж 4 жил хууль бусаар ажиллаж байна. Тодруулбал Х.Нямбаатар нь “Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох хуулийн ... тухайн дүүрэгтээ сонгуулиас өмнө 180 хоног амьдарсан байх ... ” заалтыг зөрчин сонгогдсон Баянгол дүүргийн иргэн юм.
СХД-ийн Засаг дарга М.Чинболд сүүлийн 3 жилийн хугацаанд Нийслэлийн 152 хорооноос 152-р байранд орсон 22-р хорооны Засаг даргыг ажлын хариуцлага тооцож, мөн 5-р хорооны ИНХ-аас ажлын тайланд “Хангалтгүй” үнэлгээ өгч огцруулсан ИНХ-ын тогтоолыг хүлээн авч шийдвэр гаргасан.
Гэтэл ажил хийдэггүй, ажлын үзүүлэлт хангалтгүй Хорооны засаг дарга нарт хариуцлага тооцсон дүүргийн Засаг дарга М.Чинболдыг буруутгаж, улс төржүүлэн жагсаал цуглаан зохион байгуулж, улмаар ИТХ-ын хуралдаан зарлаж огцруулж, иргэдэд чирэгдэл учруулж байгааг СХД-ийн Ардчидсан нам хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд СХД-ийн ИТХ болон СХД-ийн иргэд хүндрэл учруулж, улс төрийн тоглолтоо зогсоохыг СХД-ийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, СХД-ийн ИТХ-ын хууль бус дарга Х.Нямбаатар нараас шаардаж байна." гэжээ
Зочин · 2016/04/26
АН-ын хэдэн халтарууд идэж дууссан бол СХД-ээс одоо зайлаа
27.123.214.120 · 2016/04/26
27.123.214.120 goy helsn shu. Ugaasaa MANgaruudiin hiij chaddg zuil ternees uur baihgui. Muriin hutulbur n ch hurtel hend ch hereggui heden ugsiin tsugluulga. Ene olon jil gargasn muriin hutulburuudeer n jorlond bugsuu archval taarna. MANgaruudiin muriin hutulburuur archigdah bugs hurtel nadad hairan sanagdaj bn. Ichdeggui tarhinii turaaluud shde naad MANgaruud chin
Зочин · 2016/04/26
MAN hvnii ulsgulun hodoodtoi l ajilladag tarhi ni turaaldaa orson garuudiin buugnurul
Зочин · 2016/04/26
Хаха МАН-ын чаддаг ганц зvйл нь бvх болж бvтэж бгаа зvйлсийг эсэргvvцэх гацаах бас огцруулах. Еер зvйл хийе гээд ч сэтгэл байхгvй новшнууд шд. Бусармаг заваан хуйвалдаанаа зогсоогооч эргvv МАНын зэнтгэрvvдээ
Зочин · 2016/04/26
сандал суудалтайгаа зууралдаж суухаар хариуцлагаа хүлээж сур Чинболд чинэрсэн хар хүүрээ