З.Энхболд Дарханы ардчилсан намаас савраа тат, огцор!
2016/05/08
Дархан –Уул аймгийн Ардчилсан намын гишүүд Ардчилсан намын дарга З.Энхболдыг огцруулахаар Ардчилсан намын төв байр болон Барилгачдын талбайд гэр барьж улстөрийн тэмцэл хийж 7 хонож байна. Гишүүд Ардчилсан намын дарга З.Энхболдыг огцруулах дараах үндэслэл байна гэж үзэж байна.
- Ардчилсан намын дарга З.Энхболд нь улс төрийн намын тухай хуулийн 11.1 зүйл , 21.2 зүйл болон Ардчилсан намын хяналтын хорооны 2013.11.18 өдрийн 02 тогтоол , 2014.10.13 өдрийн 03 тогтоол , дотоод сонгуулийн хорооны 2015.01.08 өдрийн 08 тогтоол болон намын үндсэн дүрмийг зөрчиж дүрмийн бус дарга , дүрмийн бус намын хороо , хүчингүй 2 тамгатай Н.Мөнхдаш –д Дархан уул аймгийн ардчилсан намыг Н.Мөнхдаш төлөөлж төрийн сонгуульд орно гэж итгэмжлэл олгосон нь огцрох үндэслэл болно .
- 2004-2012 оны бүх шатны сонгуулиудад намаа ялагдуулж , 2007 оноос анхан шатны үүрүүдэд нэг ч удаа шударга сонгууль явуулаагүй , дотоод ардчилалгүй , намаа 2 хувааж , 3 тамгатай , 2 намын байртай болгосон дүрмийн бус намын хороо болон түүний дарга гэх Н.Мөнхдашийг “Эрх чөлөөний одон” гоор шагнасан нь огцрох үндэслэл болно .
- Дархан сумын Ардчилсан намын дарга О.Баярсайханы шүдийг цөм цохиж 4.1 жил эрүүгийн хариуцлага хүлээж байсан , Аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурал дээр салаавч гаргаж хараал хэлж ёс зүйгүй авирласан Н.Мөнхдашийн нэрийг дэд сайдад дэвшүүлж байсан нь огцорох үндэслэл болно.
- Дүрмийн бус даргатай , дүрмийн бус намын хороо , хүчингүй 2 тамгатай намын хороогоор Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний сонгуулийг явуулж УИХ даргын эдийн засгийн зөвлөх н.Лхагвасүрэн тэргүүтэй Дарханы бус “ Шонхор ” фракцийн 4 хүнийг ҮЗХ гишүүнээр сонгогдсон мэтээр ҮЗХ хуралд танилцуулж байгаа нь огцрох үндэслэл болно.
Ардчилсан намын дарга З.Энхболд та фракцгүй ардчилсан намын даргын хувьд :
- Хууль бус итгэмжлэлээ хүчингүй болгох
- Хууль бус ҮЗХ ны сонгуулийг хүчингүй болгох
- Ардчилсан намын үндсэн дүрмийн хүрээнд Дархан-Уул аймгийн ардчилсан намын маргаантай асуудлыг шийдвэрлэхийг шаардаж байна.
Үндсэн дүрэм болон хуулийн хүрээнд тавьсан эдгээр шаардлагыг хүлээн авахгүй тохиолдолд З.Энхболд таныг Ардчилсан намыг удирдах чадваргүй гэж үзэж огцрохыг шаардаж байгаа юм байна.
Эх сурвалж:www.24tsag.mn
Зочин · 2016/05/09
Ardchilaliig demjideg bolohoos AH iig demjeeguiee.... ter tusmaa ta nariig....
Зочин · 2016/05/09
Amraagiin ug bishee
Зочин · 2016/05/08
Дарханы АН- г сөнөөгчид МАН- д тал засаж тэнэгтэхээ боль
Зочин · 2016/05/08
Шударга л байцгаая л даа. З.Энхболд УИХ дээр ч гэсэн их хачин зан гаргаж байгаа. Муу санаатай овилгогүй хүнд алдар нэр өгөхөөр дандаа буруу тийшээ зүтгэдэг гэсэн үнэн байхаа. Намын дарга бол бүхнийг мэдэгч, шийдэгч байж хэрхэвч таарахгүй. Нам бол хамт олны олонхийн саналд тулгуурлан ажиллах ёстой. Соц-ын үед л намын даргын үзэл бодол шийдвэрлэх үүрэгтэй байсан болохоос одоо тэр аргыг хэрэглэж үл болно. Сонгуулийн босгон дээр ирчихээд намаа бутаргах зарчимгүй үйл ажиллагаа явуулж байгаа нөхрийг ер нь бол хусах хэрэгтэй. Энэ нь эцсийн эцэст зүйд нийцэнэ. Ан-ыг аваад явчих хүн З.Энхболдоос өөр байхгүй гэж үү дээ. Хэрэв тийм бол АН гэж байхын хэрэг алга. Нэг ноён, хэсэг аялдан дагагчийн "цуглуулга" л гэсэн үг биз дээ.