Өнөө оройноос эхлэн зарим газруудад зам хаахтай холбоотойгоор нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлд оржээ.

Тодруулбал Их Монгол Улсын гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Оргил худалдааны төвийн урд гарцаас Жапан таун хотхоны уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг энэ сарын 20-ны 23:00 цагаас 22-ны 23:00 цаг хүртэл хаана.

Энэхүү хязгаарлалтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний

Ч:28 “Сэлх-7 буудал-Ривер гарден хотхон”

Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан”

Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦIII-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн замналыг өөрчлөгдсөн байна.

Зам засварын ажлын үеэр Ч:28 чиглэлийн автобусууд Ривер гарден хотхон хүртэл явах боломжгүй тул Дүнжингарав худалдааны төв хүртэл явна. Харин Ч:36, Ч:44 чиглэлийн автобусууд Хүннүгийн гудамжаар 2 талдаа үйлчлэх бөгөөд Их Хүрээгийн гудамж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр нийтийн тээврийн үйлчилгээ явах боломжгүй болж байгаа юм.