УИХ-ын 2016 оны сонгуулийн дүн албан ёсоор гарч, маргааш шинэ УИХ тангараг өргөхөөр болоод байна. Үүнтэй холбоотой шинэ Засгийн газар, УИХ-ын удирдлагууд 7-р сарын 8-ы дотор тодрох юм.

Мөн өнөөдөр Нийслэлийн удирдлагуудыг томилно. Тэгвэл түүнээс яаралтай нэгэн томилгоог ойрын өдрүүдэд хийх бололтой. Энэ нь Уулын Баяжуулах Эрдэнэт Үйлдвэрийн захирал. Уг албан тушаалд УИХ-ын гишүүн, Хүнс, Хөдөө Аж Ахуйн сайд, МАН-ын Нарийн Бичгийн дарга асан Т.Бадамжунай буюу эсвэл шууд түүний "хүн"-ийг томилох тухай эх сурвалж өгүүлж байна. Дашрамд дурьдахад түүнийг Уулын Баяжуулах Эрдэнэт Үйлдвэрийн 49 хувийг эзэмших болсон Худалдаа, Хөгжлийн Банкны "эзэн" н.Эрдэнэбилэг гэгчтэй тун ойрын холбоотой гэгддэг.

 

С.Сарнай

sonin.mn