Ч.Хүрэлбаатарын ухуулагчаас болж хүүхэд амиа алдсан гэв
2016/07/04
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өнгөрсөн хавар нутагтаа ялалт байгуулна, чаддаг юм бол надтай өрсөлд хэмээн ам гарч байв. Ингээд 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр Увс аймагт нэр дэвшиж, амласан ёсоор ялалт байгуулсан. Гэвч өмнө нь гаргаж байсан зөрчлөө дахин давтаж, түүний туслахууд мөнгө тараасан гэх мэдээлэл гарлаа. Харамсалтай нь мөнгө амласнаас болж, нярай хүүхэд эндсэн хэрэг гарчээ. Тодруулбал, сонгуулийн өдөр буюу өнгөрсөн сарын 29-нд Ч.Хүрэлбаатарын шадар туслахууд сумын төвөөс алслагдсан иргэдийг машинаар зөөж санал өгүүлжээ. Ингэхдээ Увс аймгийн Түргэн сумын иргэн С.Отгонтуяаг төрөөд 20 гаруй хонож байхад нь саналаа өг, 100 мянган төгрөг өгнө, нөхөртэй гээ хамт яв, жийп машинаар аваад явъя гэсэн аж.
Тэндээсээ хүмүүс цуглуулсаар байтал машин нь дүүрч, нярай хүүхэд олон хүнтэй машинд чихэлдэж явсаар санал авах байр руу явж байхдаа амьсгалын дутагдалд оржээ. Учир нь тэр машин нь жийп биш, микро автобус байсан аж. Ингээд нярай эмнэлэгт хүргэгдэж, эрчимт эмчилгээнд орсон ч өвчнөө даалгүй 7 сарын 01-ны өдөр нас баржээ.
Увс аймгийн Ардчилсан нам дээр дээрхи үйл ажиллагааг эсэргүүцэж, Ч.Хүрэлбаатарыг татуулахаар Ерөнхийлөгчид хандсан гарын үсэг цуглуулж эхэлсэн байна.
Өмнө нь буюу 2012 оны сонгуулиар Ч.Хүрэлбаартар УИХ-ын 15-р тойрог, Увс аймагт МАН-аас нэр дэвшихдээ иргэдийн санал худалдаж авсан гэх хэргээр удаа дараа хуулийн байгууллагад шалгагдаж, мөнгө тараасан баримт нь ил болсон ч хариуцлагыг туслахууд нь үүрээд, ял сонссон байдаг. Тухайн үед мөн л иргэн бүрт 100 мянган төгрөг тараасан байв. Тодруулбал тэд иргэдийн саналыг авах зорилгоор Увс аймгийн Тариалан сумын 13 хүнд мөнгө тараасан гэдэг нь нэгэнт батлагдаж, мөнгө тараах ажлыг нь гүйцэтгэсэн долоон хүн шүүхээс ял авсан байдаг юм. Ямартай ч нярай хүүхэд эндсэн гэх хэргийг хууль цагдаагийнхан шалгах биз. Э.Бат-Үүл дарга МАН-ын нэр дээр бор халзан хонь ч байсан гарахаар байлаа гэсэн. Тэгвэл МАН-ын нэг бор халзан хонь нь Ч.Хүрэлбаатар болж таарах нь уу. Тэрбээр нярай хүүхдийн амь насаа алдсан хэрэгт буруутгагдах ёстой хүн мөн үү. Эсвэл мөн л туслахуудынх нь буруу юу.
Г.Наран
эх сурвалж: Cityinfo.mn
bataa · 2016/07/05
ene muu tatlaa geed MAN gaigui blgui 65 aasaa 64 blno muusain davarsan gar yum shidraga bayul daa
Зочин · 2016/07/05
Энэ хүнд монгол улсын хууль үйлчилэх үү?зохих газар нь ард түмэнд хариу өгнө үү?
Зочин · 2016/07/05
neriig ni tat
Бичээч · 2016/07/04
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Нөхөд минь гашуун ч гэсэн энэ үгийг санаарай. Хэн ч дарга болсон өглөө болгон санаж ажиллавал алзахгүй гэж Ленин багш хэлсэн шүү.
Зочин · 2016/07/04
cool
Зочин · 2016/07/04
Хүүхдийн жирийн үхлийг хүртэл улс төржүүлээд бгаа нөхөд эрүүл үү, зовлонгоор жаргал хийж ярихаа болихгүй бол хүний гай хүнд үсэрдэгийг. Мэдэх үү
Зочин · 2016/07/04
Элдэв зүйл бичээд байгаа нь 2-3 хан хүн л бичээд хүмүүсийг донсолгоод бгаа сурагтай эднийг шалгуулах хэрэгтэй.
Зочин · 2016/07/04
Эцэг эхийн буруу, яах гэж хүүхэд авч явсан юм. Сонгуулийн үед амьтан хүн нас барж л байсан тэр болгоныг нэр дэвшигчид рүү чихэх үү энэ асуудлаа орхи
Зочин · 2016/07/04
Манайхан нэг хүнийг буруутгаад байхаар өөрснийхөө хэлж буй үгийг цэгнэ хэл ам нь загтнасан хүмүүст өөрсөд нь гай болов. Бүгд л хүүхэдтэй хүмүүс байлгүы
Зочин · 2016/07/04
Монголын иргэн бүр үүргээ биелүүлж сонгууль өгөх эрхтэй үүнд Хүрэлбаатарын буруу гэж юу байдаг юм. Нярай хүүхдийн аав ээжийн хариуцлаггүйх биз.
увс · 2016/07/04
Энэ нэг түмэнд хар мөртэй, төрийн бөөс байна аа. Мөнгөөр тараагаад л хэргээ шадрууддаа тохож шоронд илгээнэ. Өөрөө тэгээд ялагдчихаад шүүхдэж байгаад гараад ирнэ. гарч ирсэн хойноо төр засгийн ажлыг гацаана. худлаа шаана. Одоо хүний аминд хүрдэг болоо шив. бас хэний хүүхдийг нэмээд шоронд явуулах гэж байгаа юм бол доо. Та минь ээ. наад хар мөртэй хорон муу санаатай, хүйтэн царайтай хүнтэй хамт нөхрөө, эхнэрээ, хүүхдээ садан төрлөө хамт бүү явуулж байгаа ч ээ. Наадах чинь мөнгөтэй луйварчин, хулгайч, шүүхийг худалдаж аваад л ялаад төрд шургалчихна. та бидний хэрэг байхгүй.
Зочин · 2016/07/04
Neriig ni tatah heregtei ugaasa naaduul chini uhuulagch naraa ylwal ih mongo ogno gedeg bolohoor nogooduul ni buh shig dairdag sh de
Зочин · 2016/07/04
Tuslahuudiin hariutslagatai yarih heregtei ter mun emegtein buruu
Зочин · 2016/07/04
busdad h surgamj bolgoj neriig tatah heregtei shuu dee
Зочин · 2016/07/04
songuul boloxoor l dandaa xel am gargaj baidag yaasan xar murtei nuxur be ene