“Дэлхийн мисс-2013” тэмцээний эцсийн шалгаруулалт өнөөдөр Индонезийн Бали аралд зохион байгуулагдана.  127 орны гоо бүсгүй ухаан, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдөж байгаа энэ удаагийн  тэмцээнд  Монгол Улсыг төлөөлж "Шилмэл загвар" агентлагийн загвар өмсөгч С.Пагмадулам “Дэлхийн мисс” 2013 тэмцээнд оролцож байгаа юм.  

Энэ жилийн хувьд тэмцээн  харьцангуй  нам гүм байдалтай  зохион байгуулагдаж байгаа.  Учир нь  энэхүү тэмцээн нь лалын шашны эсэргүүцэлтэй тулгарсан бөгөөд оролцогчдыг  ярилцлага,  мэдээлэл өгөхийг хүртэл хориглон зарим тохиолдолд гар утсыг нь хурааж авсан байна.  Тиймээс  гоо бүсгүй шалгаруулах  ордны гадаа ямар нэг сурталчилгаа,  мэдээлэл өлгөөгүй байна.  

Лалын шашинтнуудын эсэргүүцэлтэй тулгарсны улмаас зохион байгуулагчид  “Дэлхийн мисс-2013” тэмцээний  хөтөлбөрт өөрчлөлт оруулан  усны хувцастай хэсгийг хасахаар болсон юм. 

Тэмцээн Улаанбаатарын цагаар 19:00 цагт эхлэх бөгөөд бид тэмцээний талаар эргэн мэдээллэх болно. Ингээд тус тэмцээнд Монгол улсыг төлөөлөлн оролцож буй С.Пагмадулам бүсгүйн зургуудаас хүргэе.



























































































 

 

 

А.Баярмаа