Махны үнэ 500-900 төгрөгөөр нэмэгджээ
2016/08/08
Гадаад валютын ханшийг дарж чадахгүй хөөрөгдүүлсээр. Намар болж хичээл, сургууль цуглах цаг хаяанд ирчихлээ. Гэтэл манай улсад баяр наадмаас гадна намар ам.долларын ханш тэнгэрт хадчихдаг. Үүнийгээ дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсчихдөг жамтай.
Шинэ ургацын ногооны үнэ буураагүй байна. Түүнчлэн буурч байсан махны үнэ өсчээ. Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 11 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 8-р сарын 1-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 9 нэрийн барааны үнэ тогтвортой, 14 нэрийн барааны үнэ буурсан, 9 нэрийн барааны үнэ өссөн хэмээн статистикийн газраас мэдээлэв. Тухайлбал, Атар талх, ургамлын тос, мах, элсэн чихрийн үнэ өсчээ. Хонины ястай нэг килограмм мах дунджаар 6275 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7625 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 890 төгрөгөөр, үхрийн цул мах 554 төгрөгөөр нэмэгджээ.
Гэтэл өнөөдрийн байдлаар ам. долларын ханш 2117.27 төгрөгтэй тэнцэв. Найман шарга валют арилжааны төвд нэг ам.долларыг 2120-оор авч 2127 төгрөгөөр зарж байна. Харин арилжааны банкууд 2113-2115-аар авч, 2128-2131-ээр зарж байгаа юм.
Зочин · 2016/08/08
nice
Зочин · 2016/08/08
Dollarin usult mahni une nemegdehed yamarch hamaaralgui shuudee MAN yalsan mahni une tengert hadah bizdee