Сэрэмжлүүлэг: Хоёр гэрийн таван хүн усанд живж амиа алдлаа
2016/08/15
Өнгөрсөн амралтын өдөр зургаан хүн ы усанд живж амиа алдсан байна. Тухайлбал, Баянхонгор аймгийн Шинэжинст сумаас 80 км-т Эрдэнэшанд 3-р багийн нутаг Хаамаа голд тус сумын харьяат М /эр.36н/, Т /эм.12н/, Г /эр.48н/, Г /эр.32н/, Д /эр.15н/ нарын 5 хүн голд живж нас барсан байна. Хоёр гэрийн таван хүн амиа алдсан энэ хэргийн мэдээлэл цагдаагийн байгууллагад 08-р сарын 12-нд ирсэн бөгөөд шалгалтын ажил хийгдэж байгаа юм. Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон голд, тус сумын харьяат Г /эм.03н/, Т /эр.01н/ нар живж нас баржээ.
Хэдийгээр ОБЕГ, цагдаагийн байгууллагаас гол үертэй байгаа тул живэх аюултай сэрэмжлүүлж байгаа ч иргэд усанд живэх, амь насаа алдах тохиолдол гарсаар байна. Тиймээс ихэнх гол үертэй байгааг санаж бага насны хүүхэд усанд живэхээс болгоомжилно уу.
Зочин · 2016/08/15
nice