Хөрөнгө оруулалтын мухардалд орсон эдийн засаг валютын ханшийн дарамтад өртөөд байна. Төгрөгийн ханш огцом суларч байгаа нь нөхцөл байдлыг улам муутгах шинжтэй. Дотоодын эдийн засагт орж ирэх ам.долларын урсгал татарч, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь хүндрэлийг хямрал руу хөтлөх болов.

Экспортын компаниудын орлого саарсан нь дээрх байдлыг улам ч сэдрээж орхилоо.

Тоочоод байгаа эдгээр шалтгааны үр дүнд ам.долларын ханш өсөв. Зах зээлд ам.доллар хомстож байгаа нь түүнийг “од” болгож байна. Харин төгрөгийн ханш валютын эсрэг сулрах үзэгдэл зогсолтгүй үргэлжилсээр өнөөдөртэй золгов.

Монголбанкны зарласан ханшаар ам.доллар 2453 төгрөгтэй тэнцлээ. Ам.долларыг худалдан авах төгрөгөөр илэрхийлсэн үнэ өсөж байгаа нь энэ. Зах зээлд аль ховор байгаа бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж, эрэлт үүсдэг. Нийлүүлэлт нэмэгдэх хэрээр эрэлт ханаж, үнэ тогтворждог. Тэгвэл эдийн засагт эргэлдэх ам.доллар ховордсон нь хямрал гүнзгийрэхэд хүргэж байна. Монголын эдийн засгийг чиглэсэн ам.долларын нийлүүлэлт бараг л зогсонги байдалд ороод байгаа. Тиймээс үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэ газардах болсон билээ.

Төв банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн тохиолдолд валютын дуудлага худалдаанд оролцож байгаа. Ингэснээр банкуудаас ирсэн валют худалдан авах хүсэлтийг харгалзан, зах зээлд ам.доллар “сэлбэх” болсон. Дотоодын ханшийн зах зээлд гарч буй валютын огцом хэлбэлзлийг намжаах зорилгоор Монголбанк оролцож байгаа юм. Энэ нь валютын ханш зах зээл дээр уян хатан тогтох ёстой гэсэн мөнгөний бодлогын итгэл үнэмшилтэй нь холбоотой байх. 

Хэрэглээний эдийн засагтай манай улсын хувьд валютын эрэлт хэрэгцээ ер дундрахгүй байгаа. Тэр тусмаа өвлийн улиралд валютын худалдан авалт нэмэгдэж ирсэн зүй тогтолтой. Энэ нь ам.долларын ханш өсөхөд нөлөөлж буй улирлын шинж чанартай эрэлтээс үүдэлтэйг зарим эдийн засагч тайлбар-лаж байна. Тухайлбал, өвлийн улирлын онцлогоос шалтгаалсан худалдан авалт ихээр хийгддэг. Үүний нэг нь шатахуун. Энэ болгон нь импортын төлбөрт гарах валютын хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. Валютын дотоодын эдийн засагт орж ирэх нийлүүлэлт царцанги байгааг өмнө нь тэмдэглэсэн.

Төгрөгийн ханш суларч байгаа нь эдийн засагт эрсдэл нэмэгдэж буйн дохио. Төсөвт өгч байгаа “мессеж” юм. Ийм үед төсвийн алдагдлыг бууруулж, шаардлагагүй зардлыг танахын зэрэгцээ төсвийн орлогыг бодйтой тооцоолох нь чухал байгааг таван эдийн засагч тутмын гурав нь хэлж байна. Ам.доллараар “цангаж” буй эдийн засагт валют орох урсгалыг нээх гарц нь мега төслүүд юм. Найдвар тээсэн төслүүд урагш хөдөлж байж л одоогийн нөхцөл дээрдэх тухай мэргэжлийн олон хүн хэлж байна. Мега төсөл нь ханш тогтворжих, ам.долларын олдоц нэмэгдэхэд жин дарахуйц нөлөө ихтэй. Урилгагүй хямралыг дуудаж буй ханшийн эрсдэл нэмэгдэж байна. 


"Ногоон дэвсгэрт" хэмээн тодотгох ам.долларын төгрөгтэй харьцах ханш одоогоор хамгийн өндөр түвшинд ирсэн. Монгол төгрөгийн ханш ам.долларын эсрэг түүхэнд байгаагүйгээр суларлаа. Төгрөгийн ханшийн сулрал нь нэг талаасаа импортыг үнэтэй болгодог. Харин нөгөө талдаа экспортыг урамшуулж, дэмждэг сайн талтай. Бидний

» Монголбанкны зарласан ханшаар ам.доллар 2453 төгрөгтэй тэнцлээ.

» Монгол Улс сүүлийн гурван сарын импортын хэрэгцээндээ нийт 950 сая ам.долларыг зарцуулсан байна.

» Банкны системийн чанаргүй зээл нийт дүнгээр нь авч үзвэл 1.1 их наяд төгрөгт хүрчээ.

хувьд үйлдвэрлэгч бус хэрэглэгч орон учраас ханшаар дамжуулан үнийн өсөлтийг мэдэрч, иргэдийн худалдан авах чадвар муудах болсон. Экспортын эдийн засагтай, дотоодын хэрэгцээнийхээ тодорхой хувийг хангаж байгаа орнуудад ханшийн хямрал төдийлэн тохиогоод байдаггүй.

Монгол Улс сүүлийн гурван сарын импортын хэрэгцээндээ нийт 950 сая ам.долларыг зарцуулсан байна. Тодруулбал, сард дунджаар 300 орчим сая ам.долларыг зарцуулсан гэсэн статистик тоо бий. Өөрөөр хэлбэл, гаргаж байгаа экспортын орлогоосоо импортын хэмжээ нь давах хандлагатай явж ирсэн байна. Төв банкны мэдэгдэж байгаагаар дотоодын валютын албан нөөц олон улсын стандарт болох гурваас доошгүй сарын импортын хэрэгцээг хангах түвшинд байгаа аж.

Монгол Улсын гадаад валютын нөөц нэг тэрбум ам.доллараас доош оржээ. Зарим хөгжиж буй орон валютын ханшийн сорилттой тулгарч байна. Газрын тос, зэс, нүүрс, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалын үнэ унаж байгаагаас уул уурхай түшиглэсэн эдийн засагтай орнууд хамгийн хүнд нөхцөлд орсон. Монгол Улсын хэмжээнд ханшийн нөлөөгөөр валютын чанаргүй зээл нэмэгдэх хандлага ажиглагдах болов. 

Банкны системийн чанаргүй зээл нийт дүнгээр нь авч үзвэл 1,1 их наяд төгрөгт хүрчээ. Үүнээс валютын чанаргүй зээл 372.8 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Эдийн засаг өсөлттэй байсан үед валютын зээл авсан цөөнгүй аж ахуйн нэгж, иргэн байгаа. Тэдний хувьд ханшийн дарамтаас болж хүндхэн нөхцөл байдалд ороод буй. Засгийн газрын хувьд УИХ-ын дэмжлэгтэйгээр хүлээгдэж буй мега төслүүдээ хэрэгжүүлэх бололцоотой. Хэдийгээр бие даан шийдвэр гаргах эрх нь Засгийн газарт байгаа ч УИХ-ын дэмжлэггүйгээр мега төсөл унах магадлал нь өндөр юм. Үүнийг нотлох олон жишээ өнгөрсөн хугацаанд гарч байсан. Энэ эрсдэл одоо ч байгааг үгүйсгэхгүй. Ам.долларын хан-шийг тогтворжуулж, ханшийн дарамтыг сааруулахад УИХ болон Засгийн газрынхны үг, үйлдэл хамгийн чухал.

Тэд л төрийн бодлогоор дамжуулан эдийн засаг сэр-гэх, уруудахад нөлөөлөх эрх мэдлийн “удирдлага”-ыг гар-таа атгаж сууна. Түүнээс биш төгрөгийн ханш нь улстөржих, үүгээр иргэдээс оноо цуглуулах хэрэгсэл биш юм. Улс төрийн засаглалын бодит тусгал төгрөгийн ханшаар илэрч байгааг үгүйсгэх боломжгүй. Харин нааштай мэдээ гэвэл Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх чиглэлд нэлээд анхаарч ажиллахаа амлаж, алхам хийж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Оюутолгои’-гоос сайн мэдээтэй ирсэн. Энэ нь итгэл алдарсан эдийн засагт “сэргээш” болох гь дамжиггүй. 

 

Б.БАЯРТОГТОХ

/Засгийн газрын мэдээ/