“Амьдрал бол шок” нэвтрүүлгээр Б.Тамир...
2013/10/23
Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Б.Тамир, Г.Золзаяа хоёр гэр бүл зохиосон ч тэдний хамтын амьдрал тийм удаан үргэжлээгүй бөгөөд хөөрхөн охиноо өнчрүүлээд салцгаасан билээ.
Тэгвэл урлагийн тогоонд нэмэгдэж буй хосуудын нэг болоод байсан хосууд чухам ямар шалтгаанаар салсан нь өнөөг хүртэл нууц хэвээр үлдээд буй. Нөхрөөсөө салж шоу цэнгээнд байнга явах болсон Золоо олны танил олон эрчүүдтэй нэр холбогдоод амждаг.
Харин түүний экс нөхөр ч мөн өөрийн шинэ хайр дурлалаа олонд дэлгэж байгаа дурлалт бүсгүйн мөн л жүжигчин мэргэжилтэй Мөнхсоёл хэмээх бүсгүй.
Эхнэрээсээ салж, охиноо өөр дээрээ авсан жүжигчин Б.Тамираа саяхан нэгэн телевизийн нэвтрүүлэгт орох үеэрээ “Золоотой амьдарсан хугацаа минь зөвхөн дурсамж болон үлдсэн. Би охиноо өөр дээрээ өсгөдөг хааяа ээжтэй нь уулзуулдаг. Хэрвээ Золоо бид хоёр яагаад салсан, Би ямар амьдрал хүсдэг гэдгийг мэдэхийг хүсвэл тун удахгүй гарах “амьдрал бол шок” нэвтрүүлгээс хүлээн аваарай″ гэсэн юм.
Ямартай ч жүжигчин залуу маань анхны эхнэрээсээ яагаад салсан шалтгаанаа олонп дэлгэхээр нэвтрүүлэг бэлтгэж байгаа бололтой.
Д.Ана