Жүжигчин, дуучин Эби, Амгаа, Пара, Боогий гээд дөрвөн авъяслаг залуус, анх УДЭТ-ын "Тайчигч хөвгүүд ба саарал гудамж", "Бооцоо"  жүжигт тоглосон даруйдаа олны танил болсон гэдэг. Түүнээс хойш тэднийг үзэгчид "Драмын дөрөв" гэж нэрлэх болсон юм. Жүжигчин С.Болд-Эрдэнэ хувьд 14 жил урлаг хэмээх том айлд уран бүтээлээ туурвисаар яваа.  Энэ хугацаанд тэрбээр 60 гаруй жүжиг,  20-иод кинонд тоглосон байдаг.  Жүжигчин залуу тайзны уран бүтээлийнхээ хажуугаар “Хайрлаагүй амь”, “Дэв”, “Эзэнгүй бөгж”, “Орхидос”, “Нар сарны зааг”, “Үл таних эмэгтэй” зэрэг дэлгэцийн бүтээлүүдээрээ өөрийгөө чадварлаг жүжигчин гэдгээ бататган харуулдаг цөөнхөн хэдэн жүжигчдийн нэг гэхэд уншигчид санал нийлэх биз ээ.

Түүний мөрөөдөл бол кино. Ганц сайхан кино хийх юм сан гэж мөрөөддөг болоод удаж байсан гэдэг.  Тэрбээр “Сайн уран бүтээл хийхийн тулд  удаан бодох төлөвлөх хэрэгтэй" хэмээн ярьж байсан удаатай. Тэгвэл СТА, Жүжигчин С.Болд-Эрдэнэ мөрөөдөлдөө хүрч “Хөлтрөг” нэртэй уран сайхны киноныхоо ерөнхий найруулагчаар нь ажиллаж байгаа юм.

Энэхүү кинонд Хүний үйлийн үр, эх үрийн хайр, энэрэлийг харуулах уг бүтээлийн зохиолыг түүний төрсөн эгч С.Болормаа бичсэн бөгөөд ерөнхий зураглаачаар “Logic Film” студийн зураглаач Э.Нэргүй ажиллажээ. Мөн дууны найруулгийн "Авиа" студи хамтран бүтээсэн аж.

Уг киноны гол дүрд Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Соёлын тэргүүний ажилтан Н.Ялалт, О.Долгор нар тогложээ. Мөн охин, хүү хоёр дүр бүтээсэн. Тэднийг Н.Ирмүүн, М.Бат-Эрдэнэ гэдэг.  Уншигч та бүхэндээ тун удахгүй нээлтээ хийх киноны зураг авалтын үеийн зургаас зургаас хүргэе.

Д.Ана

 photo hol9_zpsbde945ef.jpg  photo 44504E9043B0442044004E904330_zps41027fca.jpg  photo hol10_zps1c6d12eb.jpg  photo hol8_zpscbd76898.jpg  photo HOL7_zps3253ec9a.jpg  photo hol3_zps08c46367.jpg  photo HOL6_zps4f67d650.jpg  photo hol5_zps7cf84bff.jpg  photo 2_zps9bd58de3.jpg  photo hol4_zpsa1b5ffd3.jpg  photo hol2_zpsdbd19dfd.jpg