“Шинэ үе” продакшны жүжигчин СТА Г.Ундармаа Улсын нэгдсэн төв эмнэлгийн хүлээлгийн танхимыг тохижуулах “Итгэлийн танхим” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа талаараа өмнө мэдээлж байсан билээ. 

Тэрээр анх эмнэлэгээр үйлчлүүлж байхдаа хүлээлгийн танхим байгуулах санаа олж, энэхүү төслөө хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд эрүүл энхийн манаанд нойр хоолгүй ачаалал ихтэй зүтгэж яваа эмч, сувилагч, асрагч нарт зориулсан амралтын өрөөг ч бий болгож байгаа гэнэ. Эмч, эмнэлгийн ажилчдын өрөөний тавилгыг “Kitchen all” компанийн хамт олон үйлдвэрлэж, бэлэглэхээр болсон байна. Ийнхүү засварын ажил дуусч, одоо тавилгаа тавих л үлдээд байгаа гэнэ. Тиймээс хэлсэндээ хүрч чадсан жүжигчин Г.Ундармаагийнхаа ачаар удахгүй орчин үеийн шийдэлтэй хүлээлгийн танхимаар үйлчлүүлэх нь ээ.

Ямартаа ч жүжигчин бүсгүй худлаа “бүлт үсэрдэг″ улс төрчдөөс илүү хэлсэндээ хүрч олон түмэнд хэрэгтэй буяны үйлс түгээн дэлгэрүүлж байгаад хүмүүс  баярлан түүний фэйсбуук хуудаснаа талархалаа илэрхийлэн цаашдын ажилд нь амжилт хүсчээ. 

undraa4

С.Отгон