Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг гэж Төрийн ордны баруун талд байсныг нурааж, буурин дээр нь шинэ эмнэлэг барьж байгаа. Үүнийг  Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн госпитальтай нэгтгэж, одоо баригдаж байгаа хоёр барилгыг Дээд шүүх, шинээр байгуулагдах Мөрдөх албаны байр болгоно гэснээс болж эмнэлгийн удирдлага, эмч ажилчид болоод салбарын сайдын хооронд асуудал дэгдээж нэг хэсэгтээ шуугиан тариад авсан. Энэхүү хоёр эмнэлгийг нэгтгэснээр 130 гаруй эмч нар ажилгүй болсон. Тэгвэл энэхүү шийдвэрийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү хууль бус шийдвэр гэж үзэн Ерөнхий сайд Н.Алтанхуягыг цэцэд өгөхөөр болжээ гэх мэдээлэл ирсэн юм. Түүнээс энэ талаар тодруулснаа "Мобайль ньюс" буландаа онцолж байна.  

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлгийг батлан хамгаалахын яамны харьяа Цэргийн госпитальтай нэгтгэж, төсөв шилжүүл гэсэн шийдвэр гаргасан. Энэ нь Засгийн газрын 122-р тогтоолыг хууль бус гэж үзэж байна. Энэ асуудлын талаар ирэх долоо хоногоос сэтгүүлчдэд хэвлэлийн хурал зарлана” гэлээ.

Д.Ана