Иргэний хамгааллын өдөрт зориулан үзүүлэх сургалт болов
2013/03/02
Өчигдөр дэлхийн иргэний хамгаалалтын өдөр. Энэ өдрийг тохиолдуулан дэлхийн бусад улс орнууд гамшгаас урьдчилан сэргийлэх дасгал сургууль, нээлттэй өдөрлөг зэргийг зохион байгуулдаг.
Уг ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсээс цэцэрлэгүүдийн багш сурагчдад гамшгаас хамгаалах сургалтыг зохион байгууллаа. Өнөө жил "Иргэний хамгаалал ба иргэний нийгмийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэх нь" уриан дор тэмдэглэж байгаа аж.
Түүнчлэн ахуйн хүрээнд гал түймрийн аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх болон байгалийн бусад аюулт гамшгийн үед ямар алхам хийх ёстой талаар сурагчдад онцгой байдлын хэлтсийн ажилтан зөвлөгөө өгөв. Онцгой байдлын хурандаа Ч.Цогтбаяр "Өнөөдрийн энэхүү арга хэмжээнд цэцэрлэгийн багачуудаас авахуулаад ахлах ангийн сурагч хүртэлх өргөн цар хүрээг хамруулснаараа ихээхэн ач холбогдолтой боллоо. Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтэст өдөрт гурваас долоон дуудлага ирдгээс ихэнх нь иргэдийн анхаарал, болгоомжгүй үйлдэл хийгээд бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхин асаагуур, чүдэнз зэргээр тоглуулснаас үүдэлтэй байдаг. Хэрэв бага насны хүүхдүүдэд чүдэнз, асаагуур хийгээд бусад шатамхай зүйлсээр тоглож болохгүй, сурагчдад гэрээсээ гарахдаа цахилгаан хэрэгслээ салгаж байхыг анхааруулж ойлгуулах юм бол тэр хэмжээгээрээ галын аюул багасах юм" гэв.
Дашрамд дуулгахад дэлхийн бусад улс орнууд иргэний хамгааллын өдрийг тохиолдуулан хурал зөвлөгөөн, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаас гадна аврах тусгай ангийнхаа хэрэглэж буй багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдийг нийтэд танилцуулдаг уламжлалтай гэнэ.
bjgsqz · 2013/04/13
WUsO7b ytzmsjiaivhs
Joanne · 2013/04/10
Play infmative f me, Mr. itnerent writer.