Дэлхийн жудоч далан дээрээ шинэ шивээс хийлгэжээ
2013/10/27
Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нар ихрүүдээр бүл нэмээд удаагүй байгаа билээ. Дэлхийн шилдэг жудоч Бээжингийн олимпийн дараа анхны хүү Ховор-Эрдэнийнхээ хөлийн хээг цээжиндээ шивүүлж байсан. Тэгвэл тэрбээр энэ удаа ихэр хүү, охин хоёртоо зориулж ихрүүдийнхээ гарын хээг далан дээрээ шивүүлжээ.