Гоё театртай болж, пиг дүүрэн үзэгчдийг цуглуулах мөрөөдөлтэй бүсгүй
2013/10/30
Жүжигчин Г. Нарансолонгыг "X Түц" хамтлагийн жүжигчин гэдгээрээ олны танил болсон. Түүнийг тайз, дэлгэцийн олон бүтээлд гол болон туслах дүрийг бүтээсэн чадварлаг нэгэн гэдгийг хүн болгон мэднэ. Тэрбээр дөрвөн настайдаа Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг бүтнээр нь ягштал цээжилж байсан гэдэг. Багадаа эмч эсвэл багш болохыг хүсдэг байсан ч жүжигчин болсон түүхтэй. Учир нь наймдугаар ангиасаа эхэлж “Хүүхдийн ордон”-ын жүжигчний ангид суралцаж эхэлжээ.
Жүжигчин бүсгүй маань оюутан байхдаа ур чадварын хичээлээ найруулагч Найдандорж багш, тайзны яриаг УГЖ Сувд багш нараар заалгаж байсан. Ийм сайхан хvмvvсийн эрдэм чадлыг өвлөж авсан болохоор жүжигчид бид олон тvмэндээ vйлчилж, ашиг тусыг нь бусдад тvгээж явах учиртай хэмээн ярьж байсан удаатай.
Түүний мөрөөдөл нь гоё театртай болоод түүндээ өдөр бүр шинэ жүжиг тавьж, үзэгчдийг пиг дүүрэн цуглуулаад л явахыг мөрөөддөг хэмээн нэгэн ярилцлагадаа өгүүлсэн байдаг.
Г.Нарансолонгын анхны амьдрал тийм ч бүтэлтэй байгаагүй. Том охин нь өдгөө 12 настай. Ууган хүүхдийнх нь аав Германд найруулагчийн мэргэжлээр суралцаад ирэхдээ сэтгэл нь хувирчихсан байсан гэдэг. Ингээд тэрбээр охиноо ганцаараа өсгөж улмаар жүжигчин С.Тэмүүжинтэй гэрлэсэн. Мэргэжил нэгтэй залуу хосууд хошин урлагийн акулуудаасаа өрх тусгаарлан "Эмоци" продакшнийг байгуулан шинэ уран бүтээлээ толилуулж байгаа. Гоё театртай болох хүсэлтэй бүсгүйн хувийн зургаас хүргэе.
Д.Ана
oma · 2013/11/07
amjit husie. uneheer ih taalagddag shuu.