Метилийн спиртийн хордлогоос сэргийлж, яаралтай үед ямар арга хэмжээ авах вэ
2017/01/18
Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүргэж буй энэхүү зөвлөмжийг сонирхоорой. Модноос нэрж гаргадаг учраас энэ төрлийн бодисыг метилийн спирт гэж нэрлэдэг. Энэ нь автомашин болон бусад салбарын үйлдвэрлэлд хэрэглэдэг, маш хортой бөгөөд өчүүхэн хэмжээгээр хэрэглэхэд сохрох, солиорох, үхэлд хүргэх аюултай.
Өнгөгүй, шингэн, спирт төст үнэртэй учраас хүн андуурч уух тохиолдол байдаг. Метилийн спирт нь хүний биед арьс салст, амьсгал, хоол боловсруулах замаар нэвтэрч орох боломжтой.
Хордлогын улмаас хүний биед дараах шинж тэмдэг илэрнэ.
Амьсгалын тогтолцоонд:
ü Амьсгал хүнд болох
ü Амьсгал удаашрах
ü Уруул хөхрөх
ü Амьсгал зогсох хүртэл шинж илэрнэ.
Нүдэнд:
ü Хүүхэн хараа өргөсөх
ü Нүд бүрэлзэх
ü Хараа муудах болон, хараагүй болох
Зүрх судасны тогтолцоонд:
ü Цусны даралт буурах
ü Зүрх зогсох
Мэдрэлийн тогтолцоонд:
ü Ядарч, сульдах
ü Толгой өвдөх
ü Толгой эргэх
ü Явж чадахгүй болох
ü Хөөрлийн байдалд орох
ü Ухаангүй болох
ü Таталт өгөх
Ходоод гэдэс:
ü Дотор муухайрах
ü Бөөлжих
ü Гэдэс базлах
ü Гүйлгэх
ü Арьс салст шарлах
ü Цус алдах
АВАХ АРГА ХЭМЖЭЭ
1. ДЭЭРХИ ШИНЖҮҮД ИЛЭРВЭЛ ЯАРАЛТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖ /103/ ДУУДАХ, ХАМГИЙН ОЙР БАЙРЛАХ ЭМНЭЛЭГТ ХАНДАХ
2. ХЭРВЭЭ ӨВЧТӨН АРХИ СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН БОЛ ТҮҮНИЙ ШИЛ, САВ БОЛОН АРХИНЫ ҮЛДЭГДЛИЙГ АСГАЛГҮЙ БАЙЛГАЖ БАЙХ
3. ЮМ УУХ ЧАДВАРТАЙ БОЛ ИХ ХЭМЖЭЭНИЙ ШИНГЭН УУЛГАЖ, БӨӨЛЖҮҮЛЭХ
4. ТҮРГЭН ТУСЛАМЖ ИРТЭЛ ӨВЧТӨНИЙ АМЬСГАЛЫН ЗАМЫГ ЧӨЛӨӨЛӨХ, ШААРДЛАГАТАЙ БОЛ ХИЙМЭЛ АМЬСГАЛ ХИЙХ