“Эрдэнэт”-ээр 140 сая ам.доллар төлүүлэх шийдвэр гарчээ
2017/02/09
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ Лондонгийн Арбитрын шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 140 сая ам.доллар төлөх шийдвэр гаргасан тухай мэдэгдлээ.
Хэдэн жилийн өмнө “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээр батлан даалт гаргуулж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан ч, хугацаандаа төлөөгүйгээс асуудал үүсэж “Эрдэнэт” үйлдвэр өрөнд орсон тухай дуулиан дэгдэж байсан.
Тэгвэл дээрх өр өнгөрсөн хугацаанд төлөгдөөгүйгээс дээрх шийдвэр гарсан байна.
Энэ тухай УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ “Эрдэнэт”-ийн 49 хувийг шалгах ажил хангалттай бус гэж би харж байгаа. Худалдан авагч талыг оролцуулаад шийдэх ёстой. Энэ 49 хувийн худалдан авалтыг шалгах тал дээр Ардчилсан намын бүлэг эсрэг байр суурь байхгүй.
“Эрдэнэт” үйлдвэрийн төрийн мэдлийн 51 хувийн асуудал өнөөдөр нэлээд дуулиан шуугиантай явж байгаа, гэвч нэг ч үг дуугарахгүй байна. Яагаад ярихгүй байна вэ. Аливаа асуудалд улстөржиж болно. Шударга бай.
“Эрдэнэт” үйлдвэрийн төрийн мэдлийн 51 хувь дээр Английн Арбитрын шүүхээс шийдвэр гаргаад 140 сая ам.доллар буюу 350 тэрбум төгрөгийг төлөхөөр болчихлоо. Яагаад энэ асуудлыг ярихгүй байгаа юм. Энэ 51 хувьтай холбоотой төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой олон шахаа бизнес байдаг.Хууль бус үйлдлүүд яригддаг.
Т.Аюурсайхан гишүүний ярьж байгаачлан 49 хувьтай холбоотой хэсэг нөхдөд хуулийн хариуцлага тооцоод өнгөрөх юм шиг яриад байх юм. 49 хувь ч тэр, 51 хувь ч тэр нэг л үйлдвэрийн хувь эзэмшлийн асуудал.
Үүнийг нэг байнгын хороо ажлын хэсэг гаргаад шалгадаг биш, УИХ-аас албан ёсны ажлын хэсэг гаргаж шалгах ёстой. УИХ-аас 51 хувийг ч, 49 хувийг ч хамтран шалгах нэгдсэн ажлын хэсэг гаргах ёстой гэж үзэж байна” гэлээ.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнгөрсөн мягмар гаригт хуралдах үеэрээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлыг судлах үүрэг бүхий Ш.Раднаасэдээр ахлуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг сонсох байсан ч хойшлуулж, өчигдөр болгосон. Гэвч тус байнгын хороо хурал зарлаагүй. Өнөөдөр 13.00 цагт хуралдах тов гаргасан байгаа.
Ажлын хэсгийн дүгнэлтээр бол “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан үйл явц нь Монгол Улсын хэд, хэдэн хууль, тогтоомжийг зөрчсөн гэж үзсэн.
Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүд энэхүү 49 хувийг төрд буцаан авах ёстой гэж үздэг бол зарим гишүүн нь “Төр 49 хувийг худалдан авах боломжгүй. Тийм мөнгө төрд ч байхгүй. Энэ бол эргээд эдийн засгийг хүндрүүлнэ, ам.долларын ханшийг хаданд гаргана. Тийм учраас болгоомжтой хандах ёстой” гэж үзэж буй. Дээр нь ирэх гуравдугаар сард Евро бондын 380 сая ам.доллар төлөх ёстой. Гэтэл одоо дахиад Ш.Батхүүгийн “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалсан 140 сая ам.долларын өр нэхэгдэж ирсэн нь энэ бүх ачааллыг Монголын төр дааж авч гарч чадах уу гэдэг асуултыг үлдээгээд байна.
Г.ДАРЬ
зочин · 2017/02/09
Үнэхээр асуудлыг хүний өөрийн гэхгүй нэгтгэн авч үзэх нь шудрага зөв шийдэл. Ийм алаг цоог, ас уудалд хандаж байгаа нь лав л монголын ард түмний нийтлэг эрх ашигт огтхонч халдахгүй, хар хэрүүл, төрийн өмч нэрээр тоголж, баяжиж бялуурч байдаг хэс эг улс төрчдийн хувийн ашгийн төлөөх ард түмний толгой угаасан хэүүл бус уу,
Зочин · 2017/02/09
Баталгаа гаргасан Ганзоригоор төлүүл. Эрдэнэтийн захирал байхдаа хагартлаа баяжаа биз
Иргэн · 2017/02/09
Тэр 140 сая долларыг тор дааж л таарна?! Яагаад гэвэл Жастын Батхуугийн хэд дахин илуу хоронгийг нь тор дээрэмдээд авчихсан юм байх чинь билээ?! Туунд алдаад байх юм алгаа?! С.Эрдэнэ мэдэн будилж барьцах ухааны юм болж байгаа юм байхдаа?! Тийм л арчаагуй зулгайч наршдээ?'

С.Эрдэнэ гэж муу хүн шорон зангаа гаргаж байна даа. Тийм л сүрхий шударга эх оронч хүн юм бол өнгөрсөн 4 жил засгийн эрх барьж сайд хийж байхдаа шалгаад буруутай сугар,ганзориг гээд нөхдийг шоронд хийх чинь яасан юм бэ?