XVII жарны гал тахиа жилийн шинийн нэгний өглөө зүг мөрөө гаргах албан ёсны тайлбарыг Монголын бурхны шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй хамтран “Өдрийн сонин” нийтэлж байна.


ЭНЭ ЖИЛИЙН ШОРООН ҮХРИЙН ШИНЖ

Хаврын амьсгал орсон өдрийн махбодыг гол болгон жилийн ноён нурууг шинждэг аргын дагуу “Шороон үхэр”-ийг дүрсэлбэл “Үхэр нь толгой, ходоод хийгээд цулбуур нь улаан, эвэр чих, сүүл, туурай, шийр, бие болон ногт нь цагаан, омруу нь ногоон, амаа хамхиж, сүүлээ баруун тийш шарвасан байна. Үхэр хариулаач нь цагаан царайтай, үс нь чихний ардуураа хийссэн, улаан дээлтэй, хөх бүстэй, ногоон өнгийн гуталтай, баруун гутлаа өмссөн, зүүн гутлаа бүсэндээ хавчуулсан, малгайгаа буулгаж өмссөн, унгасаар томсон, цагаан бургасан иштэй шилбүүр барьсан, хүч чадлаар доройдуу идэр залуу үхрийнхээ өмнө яаравчлан гүйсэн” байгаа аж. Дээрх зураглалаас жилийн байцыг ажвал “Залууст хийгээд дунд суудалтанд сайн, энгийн ардад дунд, өвгөд хөгшдөд болон өндөр дээд суудалтанд муу. Нийт олны үйлс бүхэн дэвжин дэлгэрэвч үр дүн багатай байх нигууртай. Зарим газарт хавдар, боом өвчин гарч болзошгүй. Жилийн эхээр салхи маш их. Хаврын дунд ба ялангуяа жилийн адгаар мөндөр, хур тунадас, хяруу цас ихтэй. Эртдээ өвс ургамал, ногоо сайн гарна. Жилийн турш аянга цахилгаан, салхи жавар элбэг” байх юм байна.

ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ ЗҮГ, МӨРӨӨ ГАРГАХ ТУХАЙД

Энэ жилийн шинийн нэгэн нь хөхөгчин тахиа өдөр даваа гаригт тохиож байна. Нар өглөө 07 цаг 37 минутад мандана. Нар мандахаас өмнө амжиж зүг мөрөө гаргах газраа очсон байвал зохилтой. Хөдөөд морины уяанаас цааш, орон сууцныхан гурваас есөн алхмаас зүг мөрөө гаргахаа эхлүүлж болно. Энэ ёслолыг хүндэтгэж аль болох шинэ хувцсаа өмсөж, малгай, бүстэй, товчоо товчлоорой. Хэрэв та хүсвэл ойр зуур өргөлийн идээ, цагаа бэлдэн мөр гаргахаар товлосон газраасаа сүсэглэж явдаг бүхэндээ хандан өргөж, сайн сайхныг ерөөнө. Гэрээсээ төмөр, мод мэтийн цээр гаргах домын зүйлээ бэлдэж гараарай. Мөр гаргах цэгээс заасан зүг рүү гурваас есөн алхам яваад цээр гаргах домоо зааврын дагуу хийж зохих тарниа гурав ба долоон удаа давтаж уншина. Гэр бүлийн гишүүдээс 13-ны жил нь ороогүй багачуул заавал зүг мөрөө гаргах шаардлага байхгүй. Мөн настан, хэвтрийн хүмүүсийн өмнөөс садан төрөл нь өөрийн мөрийг гаргах ялдамдаа нэр ус, жилийг нь сэтгэлдээ шивнэж даган баясаж буйгаа илэрхийлдэг ажээ. Зүг гаргагч нь хийморийнхоо зүгт яваад нар зөв тойрон анхны цэг дээр буцаж ирдэг. Энэ замд тань хогийн сав, үнс зэрэг таагүй зүйл байгаа эсэхийг урьдчилаад харчих нь зүгээр.

 

ТА ЭНЭ ЖИЛ АЛЬ СУУДАЛД СУУСАН БЭ?

 

Уншигчдадаа илүү ойлгомжтой болгохын үүднээс таны төрсөн он, сар, өдөр яг ямар суудал дээр буйг нарийвчлан дэс дараалуулан он оноор нь гаргаж өглөө. Жишээ нь та 1962 онд төрсөн байлаа ч тэр жилийн цагаан сарын өмнөхөн мэндэлсэн бол 1961 оныхны суудалтай хамт зүг мөрөө гаргах нь. Тэгэхээр нэг, хоёрдугаар сард төрсөн хүмүүс дараахь хүснэгтэд байгаа тухайн жилийн шинийн нэгний өдрийг хараарай.

ГАЛ СУУДАЛ

Зүүн урд зүгт гарч, урд зүгээс ирнэ. “Ум базар дагийний базар еэ мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Чүдэнз зураад ус, цасаар унтраа. Улаан өнгийн эд, хувцаснаас болгоомжилж, өвс шарлах үед анхааралтай байгаарай.

ШОРОО СУУДАЛ

Баруун хойшоо гарч, баруун урдаас ирнэ. “Ум бадмаа дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Газарт модны үртэс цац. Чулуу шороо хөдөлгөнө. Эсвэл агаарт цаас хийсгэж бас болдог. Үнэт эдлэл, шар өнгийн эдлэл авахыг тэвч. Газар ухах, мод тасдах, чулуу ховхлох үйлийг цээрлэвэл зохистой. Жалганы ам харлах хаврын саруудад анхаараарай.

ТӨМӨР СУУДАЛ

Зүүн хойд зүгт гарч, баруунаас ирнэ. “Ум раднаа дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Багахан гал гаргаад төмөрт хүргэ. Төмрийн зүйл хая. Төмөр эдлэл, хутга мэс бүү ав. Ариун бус идээ ундаанаас татгалз. Гол ус зайрмагтаж хөлдөх үед анхаараарай.

ОГТОРГУЙ СУУДАЛ

Зүүн хойд зүгт гарч, баруун хойноос ирнэ. “Ум базар пагма хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Агаарт цаас хийсгэн, шороо чулуу хөдөлгө. Амьтны амь бүү тасд. Нохой тэжээх, хөх өнгийн эд авахыг цээрлэн, газар хөдлөх цагаар хянуур бай.

УС СУУДАЛ

Зүүн тийш гарч, хойд зүгээс ирнэ. “Ум гарма дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Ус асгаад дээгүүр нь алх. Хар өнгийн эд зүйлээс болгоомжилж гахай, загасны мах идэхээ тэвчээрэй. Хур борооны улиралд болгоомжил.

УУЛ СУУДАЛ

Баруун хойд зүг рүү гарч, зүүн хойноос ирнэ. “Ум будда дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Уул руу модны үртэс цац. Шороо чулуу хөдөлгө. Ан ав хийх, нойтон мод таслах, бохир идээ ундааг тэвчиж хар өнгийн эд авахыг тэвч. Өвс хатаж газар хөдлөх үеэр анхаараарай.

МОД СУУДАЛ

Хойд зүг рүү гарч, зүүн зүгээс ирнэ. “Ум базар дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Мод хугалж хаяна. Хөх өнгийн эд зүйл авах ургаа мод таслах, гөрөөсний мах идэх, араатны арьс авах зэргийг цээрлэнэ. Мод гөлөглөх үеэр анхаараарай.

ХИЙ СУУДАЛ

Урд зүг рүү гарч, зүүн урдаас ирнэ. “Ум базар пад дагийний хум мама бизьяа суухаа” гэсэн тарни уншина. Цаас урж хийсгэ. Мөн чулуу, шороо хөдөлгөж болно. Хэрүүл маргааныг тэвчиж, шар өнгийн эд авахдаа болгоомжлоорой. Хавар, намрын цагаар анхаар.


Төрсөн он

Тухайн жилийн шинийн нэгэн

Суудал

Эр

Эм

1913

Гал

Ус

1914

Хий

Уул

1915

Мод

Мод

1916

Уул

Хий

1917

Ус

Гал

1918

Огторгуй

Шороо

1919

Төмөр

Төмөр

1920

Шороо

Огторгуй

1921

Гал

Ус

1922

Хий

Уул

1923

Мод

Мод

1924

1924.02.05

Уул

Хий

1925

19925.02.24

Ус

Гал

1926

1926.02.13

Огторгуй

Шороо

1927

1927.02.03

Төмөр

Төмөр

1928

1928.02.22

Шороо

Огторгуй

1929

1929.02.10

Гал

Ус

1930

1930.01.30

Хий

Уул

1931

1931.02.18

Мод

Мод

1932

1932.02.07

Уул

Хий

1933

1933.02.25

Ус

Гал

1934

1934.02.14

Огторгуй

Шороо

1935

1935.02.04

Төмөр

Төмөр

1936

1936.02.23

Шороо

Огторгуй

1937

1937.02.12

Гал

Ус

1938

1938.02.01

Хий

Уул

1939

1939.02.20

Мод

Мод

1940

1940.02.09

Уул

Хий

1941

1941.01.28

Ус

Гал

1942

1942.02.16

Огторгуй

Шороо

1943

1943.02.05

Төмөр

Төмөр

1944

1944.02.25

Шороо

Огторгуй

1945

1945.02.13

Гал

Ус

1946

1946.02.03

Хий

Уул

1947

1947.02.21

Мод

Мод

1948

1948.02.10

Уул

Хий

1949

1949.01.29

Ус

Гал

1950

1950.02.17

Огторгуй

Шороо

1951

1951.02.07

Төмөр

Төмөр

1952

1952.02.26

Шороо

Огторгуй

1953

1953.02.15

Гал

Ус

1954

1954.02.04

Хий

Уул

1955

1955.02.23

Мод

Мод

1956

1956.02.12

Уул

Хий

1957

1957.01.31

Ус

Гал

1958

1958.02.19

Огторгуй

Шороо

1959

1959.02.08

Төмөр

Төмөр

1960

1960.02.27

Шороо

Огторгуй

1961

1961.02.16

Гал

Ус

1962

1962.02.05

Хий

Уул

1963

1963.02.25

Мод

Мод

1964

1964.02.14

Уул

Хий

1965

1965.02.02

Ус

Гал

1966

1966.02.21

Огторгуй

Шороо

1967

1967.02.10

Төмөр

Төмөр

1968

1968.01.30

Шороо

Огторгуй

1969

1969.02.17

Гал

Ус

1970

1970.02.07

Хий

Уул

1971

1971.02.26

Мод

Мод

1972

1972.02.15

Уул

Хий

1973

1973.02.04.

Ус

Гал

1974

1974.02.23

Огторгуй

Шороо

1975

1975.02.12

Төмөр

Төмөр

1976

1976.02.01

Шороо

Огторгуй

1977

1977.02.19

Гал

Ус

1978

1978.02.08

Хий

Уул

1979

1979.02.27

Мод

Мод

1980

1980.02.17

Уул

Хий

1981

1981.02.05

Ус

Гал

1982

1982.02.24

Огторгуй

Шороо

1983

1983.02.13

Төмөр

Төмөр

1984

1984.02.02.

Шороо

Огторгуй

1985

1985.02.20

Гал

Ус

1986

1986.02.09

Хий

Уул

1987

1987.01.30

Мод

Мод

1988

1988.02.18

Уул

Хий

1989

1989.02.07

Ус

Гал

1990

1990.02.26

Огторгуй

Шороо

1991

1991.02.15

Төмөр

Төмөр

1992

1992.02.04.

Шороо

Огторгуй

1993

1993.02.22

Гал

Ус

1994

1994.02.11

Хий

Уул

1995

1995.01.31

Мод

Мод

1996

1996.02.19

Уул

Хий

1997

1997.02.08

Ус

Гал

1998

1998.02.27

Огторгуй

Шороо

1999

1999.02.17

Төмөр

Төмөр

2000

2000.02.05

Шороо

Огторгуй

2001

2001.02.24

Гал

Ус

2002

2002.02.13

Хий

Уул

2003

2003.02.02

Мод

Мод

2004

2004.02.21

Уул

Хий

2005

2005.02.09

Ус

Гал

2006

2006.01.30

Огторгуй

Шороо

2007

2007.02.18

Төмөр

Төмөр

2008

2008.02.08

Шороо

Огторгуй

2009

2009.02.25

Гал

Ус

2010

2010.02.14.

Хий

Уул

2011

2011.02.03

Мод

Мод

2012

2012.02.22

Уул

Хий

2013

2013.02.11

Ус

Гал

2014

2014.01.31

Огторгуй

Шороо

2015

2015.02.19

Төмөр

Төмөр

2016

2016.02.09

Шороо

Огторгуй

2017

2016.02.27

Гал

Ус