Гэтэл өчигдөр санаандгүйгээр нөхрийнхөө пасс хаягийг шалгаад, шалгах ч гэж дээ. Нотебүүкээр онлайнаар кино үзэж байлаа. Нөхрийнхөө хаяг нь нээлттэйг анзаараагүй юм л даа.

Гэтэл мсж ирэхээр нь санаандгүй үзтэл нэг хүүхнээс мсж ирдгийн байна. Нөхөр маань орон дээр тв үзээд утсаараа хариу бичиж байна. Би бантаад юу ч хэлж чадалгүй харилцан мсж уншчихсан. Тэр хүүхэн нь санаж байна чи минийх байх ёстой ч гэх шиг. Би юу ч болоогүй мэт байлаа. Манай хүн бол нээх хариу өгөхгүй нэг хоёр үгээр л хариулж байсан л даа.

Ингээд өглөө ажилд гарсан хойгуур нь нөгөө хүүхэнтэй нь нөхрийнхөө өмнөөс мсж бичлээ. Үнсэлцсэнээс бол хэтрээгүй л юм байна. Гэхдээ л томилтоор явж ирээд юу ч болоогүй юм шиг намайг үнссэн байгаа юмдаа. Ер хүүхнүүд манай хүнд хандрах нь их л дээ. Өнөөдөр өдөржин энэнээс болж муудалцаж байна. Бүр хүүгийнхээ хувцас өөрийнхөө хувцасыг баглачихсан. Нэг хашраамаар байна зөв болов уу буруу болов уу? Хотод аав ээж дээрээ очоод хэсэг хол баймаар байна. Өөрсдийн санал бодлоо хуваалцаач ээжүүдээ…

cekc.mn