Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 22. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 26.  Буд гараг. Суулга одтой, гурван хөх мэнгэтэй цагаан луу өдөр.

Барилдлага: Рашаан 
Шүтэн барилдлага
: Тийн мэдэхүй     
Суудал:
Гал

Өдрийн наран 7 цаг 42 минутад мандан, 18 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.

 Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ